Хар арьст бүсгүйтэй секс хийхгүй гэснийхээ төлөө уучлал гуйжээ

2017 оны 03 сарын 08

“Чикаго” багийн довтлогч, 25 настай хоккейчин Артемий Панарин таван жилийн өмнө хэлсэн үгийнхээ төлөө уучлал гуйхад хүрсэн байна. Тэрээр оросын нэгэн телевизийн нэвтрүүлэгт зочноор оролцохдоо хар арьст бүсгүйчүүдийг эмзэглүүлэм эвгүй зүйл ярьчихсан аж.

Панарины энэхүү оновчтой бус хошигнол 2012 онд тохиолджээ. Тухайн үед “негр эмэгтэйтэй” хэзээ ч секс хийхгүй гэж ярьсан бөгөөд энэ үг нь саяхнаас шуугиан тариад эхэлсэн байна.

Хойд Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг телевизийн нэвтрүүлгээс тасдаж аваад, тараасан бөгөөд хоккейчин залуугийн хэлсэн үгс “Чикаго”-ын хөгжөөн дэмжигчдийн дунд дургүйцэл төрүүлсэн бололтой.

“Би 2012 онд оросын телешоунд зочноор оролцохдоо бодлогогүй үгс хэлснийхээ төлөө гүнээ харамсаж байна. Тэдгээр үгс гомдол төрүүлэхээр байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, уучлал хүсч байна” хэмээн тамирчин залуу мэдэгдсэн аж. 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-(103.20.152.50) 2017 оны 03 сарын 16

Тиймээ , ухаарал гэдэг бол оройтохгүй. Хүн амьдарч байхдаа амьдралын олон салаа замаар л явж байдаг.

0  |  0
Top