”Зика вирус”, ”Шувууны ханиад” зэрэг нь АНУ-ын зориуд тараасан бактериологийн ЗЭВСЭГ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 10

ОХУ-ын Ерөнхий сайдын туслах Геннадий Онищенко “Зика бол АНУ-ын биологийн зэвсэг” гэсэн мэдэгдэл хийсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ. Зика вирусын халдвар  Бразилд дэгдэхээсээ өмнө 2012 онд Гүржийн нутаг байсан Абхазад илэрч байсныг тэрээр сануулаад үүнийгээ Гүржид байрладаг АНУ-ын биологийн лабораторитой холбон тайлбарласан юм. "Энэхүү вирус үнэхээр ч хүний гараар бүтээгдсэн, тэр тусмаа АНУ-ынх байх бүрэн боломжтой" гэдгийг Их Британийн хэвлэлүүдэд ч баталж байна. Дээрх мэдээлэлд зика вирус нь 2008 онд гарсан Commission on the Prevention of WMD proliferation and terrorism буюу “Дэлхий эрсдлийн өмнө” хэмээн алдаршсан илтгэлийн үр дүн байж болохыг онцлоод хэрвээ энэ үнэн бол АНУ гэрийн даалгавраа сайн биелүүлсэн гэсэн үг юм.

            “Дэлхий эрсдлийн өмнө” нь АНУ-ын хоёр том намын төлөөлөл бүхий Конгрессоос томилогдсон ажлын хэсэг АНУ-ын бактериологийн дайралтаас хамгаалах, бэлэн байдлыг шалгаад гаргасан илтгэл юм. Ардчилсан намын гишүүн Боб Грэм, Бүгд найрамдах намын гишүүн Жим Тэлент нарын удирдсан уг ажлын хэсэг АНУ-ын мэргэжлийн болон удирдах байгууллагуудын энэ салбарт хийсэн ажилтай танилцаад F буюу муу дүн тавьсан бөгөөд 2008 оноос хойш АНУ-ын тусгай албад үй олноор хөнөөх биологийн зэвсгийн даралтыг тэсвэрлэх, таслан зогсоох чадвар маш хангалтгүй байгаа гэдгийг эрх баригчдад ойлгуулж байжээ. Ажлын хэсгийн дүгнэлтэд “Биологийн зэвсэг нь ойрын ирээдүйд дайн тулааныг шийдвэрлэх гол хэрэгсэл болох бөгөөд дэлхий нийтийн энх амгалан амьдралыг өөрчлөх хүчин зүйл болох бодит аюул нүүрлээд байна. Энэ чухал үед манай улсын Аюулаас хамгаалах болон мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа маш хангалтгүй байна” хэмээн бичигдсэн нь эрх баригчдад өгсөн “Гэрийн даалгавар” байсныг үгүйсгэх аргагүй.   

            Илтгэл тухайн үедээ олон нийтийн анхаарлыг маш их татаж, түүнээс хойш шувууны ханиад гэх мэт “хувирсан” шинж чанартай өвчнүүд үе, үе дэгдэх болсон билээ.    

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2017 оны 03 сарын 18

ynen shdee

0  |  0
Top