Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн гэр бүлд тусгай ажилтан ажилладаг

2017 оны 03 сарын 11

Япон улсад хүүхдийн хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан тохиолдлын тоо 2016 онд дээд цэгтээ хүрсэн талаар Үндэсний цагдаагийн газраас өчигдөр мэдээлжээ.

Цагдаагийн мэдэгдэлд, “18 нас хүрээгүй хүүхдийн 46,5 хувь буюу 54,227 нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж сэжиглэж байна. 2004 оноос хойш 50 мянга хүрч байсан” гэв.

Сэтгэл зүйн хүчирхийллийн хэрэг нийт 60 гаруй хувь эзэлж, 40 мянга орчим хүүхэд өртжээ. “Japan Today” сайтын мэдээлснээр, “Хүүхдийн хүчирхийллийн тоо 2004 оноос хойш огцом 962-оор өссөн. Энэ төрлийн гэмт хэргийн тоо сүүлийн арванхоёр жилийн дотор өссөөр байгаа аж.

Токиогийн цагдаагийн хэлснээр, “Өнгөрсөн жилд 45,1 хувь буюу 1313 хүүхэд садар самуун зүйлийн хохирогч болсон. Хэргийн тоон дээр судалгаа хийхэд 2097 хэрэг гарсан. 1531 хүн буюу 8,2 хувь нь хэрэг үйлдсэн юм. Энэ нь 2000 онд гарсан 1531 хэргээс илүү огцом өссөн болохыг баталж байна” гэжээ.

Өнгөрсөн оны энэ төрлийн гэмт хэрэгт насанд хүрээгүй 3521 хүүхдийн амьдрал аюултай болжээ. Сэтгэл зүйн хүчирхийллийн тохиолдлын тоо 37,183 хүрсний 70 хувь, эцэг эх гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нь 53,9 хувиар өссөн байна. Харин бие махбодын хүчирхийлэлд 11,165 хүүхэд өртсөн, 67 хохирогч нас барсан судалгаа байгаа аж.

Мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн гэр бүлд Хүүхдийн зөвлөлдөх төвөөс диспетчер гарган, түр хугацаагаар ажиллуулдаг байна.

Б.Эрдэнэ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top