50 сая төгрөгийн шагналын сантай олимпиад явагдаж байна

2017 оны 03 сарын 11

Өнөөдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Их засаг ОУИС нэрэмжит олимдиадаа нийслэлийн есөн дүүргийн ахлах ангийн сурагчдын дунд 10 төрөлт хичээлээр зохион байгуулж байна.

Уг олимпиад урьд өмнө нь зохиогдож байсан олипиадуудаас хамгийн өндөр буюу 50 төгрөгийн шагналын сантай гэдгээрээ ерөнхий боловсролын сургуулиудын хувьд багагүй хүлээлт болоод байсан юм. Үүний тод илрэл болж тус олимпиадад нийслэлийн есөн дүүргээс 171 сургуулийн 4350 сурагч эрдэм мэдлэгээ сорьж байна.

Тус олимпиадыг дэмжигч байгууллагаар Нийслэлийн боловсролын газар, Монголын залуу багш нарын холбоо ажилласан бөгөөд тухайн жилд ерөнхий боловсролын сургуулийг төгсөх ангийг сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх томоохон сорилго болж буйгаараа онцлогтой юм.

Их засаг олон улсын их сургуулийн хувьд энэ өдөр зөвхөн олимпиад зохион байгуулахын зэрэгцээгээр оролцогч сурагчдад зориулан олон сонирхолтой тэмцээн уралдаан, сургалт, тоглолтуудыг зохион байгуулж байна. Тухайлбал: Асуулт, хариултын “алтан хонх” тэмцээн, Их засаг ОУИС-ын шилдэг оюутан залуусын урлагын тоглолт, Super student cinema буюу тус сургуульд байрлах оюутны кино театраар үнэгүй үйлчлүүлэх зэрэг сюрпризийг задалж байна.

Эдгээрээс хамгийн ихээр сурагчдын анхаарлыг татаж байгаа үйл ажиллагаа бол Их засан ОУИС-ын шинэхэн бүтээн байгуулалт болох “Сургалт, инновацийн төв лабротари”-иудтай танилцах, тэдгээрт оюунтнууд мэдлэг чадвараа бататган, суралцаж буй мэргэжлээ бодит практик орчинд хэрхэн дээшлүүлж байгаатай танилцах аялал байлаа гэж сурагчид ярилцаж байсан юм.

Дашрамд өгүүлэхэд сорилгын хариу өнөөдөртөө гарна гэсэн шүү. Дүү нартаа амжилт хүсье


Бэлтгэсэн: А.Зулхүү

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top