Уитни Хьюстоныг эргэн ДУРСАХУЙ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 12

Поп хөгжмийн ертөнцөд супер од болон гялалзсан өвөрмөц дуучин, хязгааргүй аз жаргалтай, маш амжилттай нэр хүндийн оргилд гарсан Уитни Хьюстоныг эргэн дурсахуй.



1. Баптист сүм

Уитни Элизабет Хьюстон - Нью-Жерси мужийн Нью-Аркад хөгжимчний гэр бүлд төрсөн юм.
Христийн сүмийн хөгжимчин ээж болон үеэл нараа даган мантра төвд зочилж, Баптист сүмийн найрал дууны хамгийн чухал хэсэгт дуулдаг охин байжээ.
Байгаль дэлхийн баян хишиг хүртсэн мэт тансаг дуу хоолойн эзэн энэ охин арван нэгэн жил сүмийн найрал дуунд гоцлол дуулж байсан ба тэрбээр тавдугаар октаваар дуугардаг хүчирхэг хоолойтой нэгэн байв.

2. Хар од



Хьюстон дуулах ур дүйгээ эрчимтэй боловсруулсаар хорин жилийн хөдөлмөрөө нэгтгэн, 1983 онд анхны цомгоо гаргав. Тэрбээр телевизийн шоунд уригдан олны анхааралд өртсөн хар арьст Америкийн поп од Майкл Жексоны дараа алдар нэр нь олонд танигдсан юм.
Гучин жилийн өмнө улс төрийн байдал ер бусын байжээ.
Mайкл Жексон эдгээр жилүүдэд Попын хаан зөвхөн цагаан арьст дуучин байх болно гэсээр арьс "цайруулах" хэд хэдэн мэс засалд орж эхэлсэн байв.
Хьюстон, мэдээж мэс заслын хэд хэдэн хагалгаа хийлгэсэн гэдэгч нийтэд тодорхойгүй байсан юм.
Хьюстоны меззо сапрон өвөрмөц дуу хоолойг нь цагаан арьстных гэж шүүмжлэгч нар дуугарч байсан ч өөрийн дууны хэв маягийг өөрөө боловсруулсан байна. Түүний агуу хүчирхэг хоолой олон дуучдад хамгийн хүчтэй нөлөөлсөн гэдэг.

3. "Бие хамгаалагч"



Кевин Костнер болон Уитни Хьюстон нь "Бие хамгаалагч" кинонд 1992 оны намар хамтдаа тоглов.
Костнер, Холливудынханы дуртай "Чонын бүжиг" киногоор Оскарын шагнал авсан нэр хүндтэй жүжигчин байсан бол, Хьюстоны хувьд түүний дүр бүтээх анхны кино байсан юм.
Киноны зохиол гучин жилийн өмнө бичигдсэн ба гучаас дээш жил студийн лангуун дээр тоосонд дарагдан хэвтэж байжээ.
Кино зураг түүний сэтгэл татам гайхалтай амжилт байсан ба ихэнх шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авч томоохон кино шагналд нэр дэвшин, дэлхийн супер од цолонд хүргэсэн бүтээл байлаа.
Америкийн дуучин Доли Партоны 1973 онд бичсэн “Би үргэлж чамайг хайрлах болно” нэртэй дуу "Бие хамгаалагч" киноны дуу болж Хьюстон энэ дууг хит болгож чадсан юм.
Тэрбээр дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай дуучдын нэг болж 90-ээд оны эцсээр шагналын хур зогсолтгүй буусаар "Grammy" хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналыг долоон удаа хүртэв.
Түүний цомог 170 сая хувь борлуулагдаж, зургаан удаа дэлхийг тойрох аялан тоглолт зохион байгуулж, хамгийн нэр хүндтэй хөгжмийн чартуудыг тэргүүлсэн байна. Энгийнээр хэлэхэд Хьюстон урлагийн дээд үнэмлэхүй оргилд хүрсэн байлаа.


Удаан хугацааны турш Хьюстон "сайн" нэр хүндтэй байсан боловч цаг хугацааны туршид түүний бодит дүр ихээхэн муудсаар байв. Энэ нь өр төлбөр тавин олон удаа мансууруулах бодис болон архины донтолтоос болж эмчилгээ хийлгэсэн боловч дуучин ярилцлагадаа нуусаар, дараа нь хойд эх эцгийнхээ хамт мэтгэлцээнд оролцож , дуучны хувийн амьдралын жинхэнэ гамшиг - хар арьст дуучин Бобби Браунтай гэрлэсэн гэрлэлт, гэр бүл салалт дуулиан тарив. Түүний домог болсон амьдрал өөрийн байдалд нийцэж чадахгүй байсаар мансуурах донтолтын хүндрэлээс болж 2012 оны хоёрдугаар сард зочид буудлын өрөөнд "Grammy" шагналын 54 дэх ёслолын өмнөхөн 48 насандаа харамсалтайгаар нас баржээ. Баптист сүмийн зохион байгуулсан "Шинэ Найдвар"найрал дуучид түүний «Би чамайг үргэлж хайрлах болно» (I Will Always Love You) дуугаар эцсийн замд нь үдсэн билээ.

Орчуулсан Р.Сайхан-Уул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ппп(66.181.186.145) 2017 оны 03 сарын 12

агуу дуучиндаа,жексоноос илуу

0  |  0
bibi(103.229.123.199) 2017 оны 03 сарын 12

hudlaaaaaaaaaaaa michael jackson ooroo arisnii pigmentnii okrchloltiin ovchtei ba tuunii ulmas aris nj tsairdag ene bol hudlaa medeeled zov medeele tavi Michael jackson ugiin har aristai Amerik hun UUGEEREE CH BAHARHDAG BSAN YUM

0  |  0
Top