Азийн ханхүү хэмээн нэрлэгддэг Ли Жон Сук-ийн тухай СОНИРХОЛТОЙ 5 БАРИМТ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 13

Өмнөд Солонгосын кино урлаг болон загварын салбарт од болон гялалзаж байгаа, охид бүсгүйчүүдийн шүтээн болсон жүжигчин Ли Жон Сук Монголын үзэгчдийн танил аль хэдийн болжээ. Тэрбээр 1989 оны есдүгээр сард төрсөн байна. Ингээд түүний талаарх сонирхолтой таван баримттай танилцъя. 

1. Тэрбээр 15 настайдаа загварын тайзнаа амжилтын гараагаа эхлэсэн. Сөүлийн загварын 7 хоногийн тайзнаа алхсан хамгийн залуу загвар өмсөгч болж байжээ. Энэ үедээ тэрээр 16 настай байсан. 


 

2. Дэлгэцийн урлагт олонд таниулсан кино нь “School 2013” цуврал юм. Энэ цувралын дүрээрээ тэрээр “KBS drama” awards-ын шилдэг шинэ жүжигчин шагналыг хүртэж байжээ. 


 

3. Тэрээр жүжигчин Rain-ээс үлгэр дуурайл авдаг. Rain-ы тоглосон "Миний байшин" киноны дүр түүний жүжиглэлтэнд нөлөөлсөн. 

 

4. Тэр олон талын авьяастай гэгддэг. Тухайлбал, төгөлдөр хуур тоглож, баду даам сайн тоглож чаддаг. Мөн таеквондогоор хичээллэж байсан. Түүгээр ч барахгүй онгоц жолоодож чаддаг. Нисгэгч болох гурван сарын курст хамрагдаж байжээ.

 

5. Тэрээр 27 настай ч  томоохон шагналуудын эзэн болсон. “Хоёр ертөнц” киногоороо “MBC drama” awards-ын гранпри шагналын эзэн болсон.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top