Б.Цэрэндолгор ”Mongolia”s Next Top Model” шоуны ялагчаар тодорлоо

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 13

 “Боловсрол” телевизээс зохион байгуулсан "Mongolia”s Next Top Model" реалити шоу нэвтрүүлгийн ялагч өнөөдөр тодорлоо. Шоуны финалын шалгаруулалтад Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор, Т.Номин-Эрдэнэ гэсэн шилдэг гурван оролцогч үлдээд байсан билээ. Шүүгчдийн саналаар гуравдугаар байрт Т.Номин-Эрдэнэ шалгарч шилдэг хоёр оролцогч тунаж үлдсэн.

 Эцсийн шалгаруулалтад үзэгчдээс Ю.Балжидмаа 32 мянган санал,  Б.Цэрэндолгор 26 мянга, Т.Номин-Эрдэнэ 17 мянган хүний санал авсан ч Б.Цэрэндолгор шүүгчдийн саналаар шоуны ялагчаар тодорлоо. Тус шоу нэгдүгээр сарын 15-нд эхний дугаараа үзэгчдэд толилуулсан “Mongolia”s Next Top Model” реалити шоу нэвтрүүлэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийт 15 дугаарыг бэлтгэсэн байна. “Боловсрол” телевиз, “Бюро 24/7” дижитал сэтгүүл хамтран зохион байгуулж буй тус нэвтрүүлгийн сүүлчийн дугаарт энэ үдэш Говь брэнд, Michel & Amazonka, Queen Fashion House, The Muse Art House маркуудын шинэ цуглуулгууд танилцуулав. Б.Цэрэндолгорт зохион байгуулагчдын зүгээс 20 сая төгрөг гардууллаа. 

"Mongolia”s Next Top Model" реалити шоу нэвтрүүлгийн финалын шалгаруулалтыг эндээс үзээрэй. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.42.15) 2017 оны 03 сарын 13

загварынхан шүүгчид бүгд гадна харагдах өнгө шигээ шударга байсанд баярлалаа

0  |  0
зочин(202.9.42.15) 2017 оны 03 сарын 13

Монголд загварын ертөнц хөгжиж ОУын түвшинд хүрчээ гэж дгнэж байна

0  |  0
Uka(27.123.214.120) 2017 оны 03 сарын 13

Uzegchdin sanal hamaagui bsan ym bol yah gj sanal asuulga ywuuldag bna baljidmaa ilt dawuu iluu sanaltai bsan bnashdee

0  |  0
Zochin(66.181.187.44) 2017 оны 03 сарын 13

Yalt ch ugui l baljidmaa baisan da. Hed heden zuil nulluuluu duu.1.tsarai muutai huuhnuud tsarailag hund urgelj ataarhaj darahiig ermelzdeg. 2. Shuugch nar ni top boloroo bagshid ni taaramjgui uchraas ene ni nuluulsun baih. Humuus model baihad tsarailag baih ni chuhal bish gehiin chuhal bailgui yahav. Entertainment ertuntsud tsarai zus tegeed bie haa shu de. Shuugch nariin sanalaar l shiideed ireheer tend yamar negen NO bainga baidag. Uzegchdiin sanal bol yalt ch ugui shudarga shu de. Ter utgaaraa baljidmaa yah argagui N1

0  |  0
bogi(202.21.105.116) 2017 оны 03 сарын 13

Tserendolgoriig demjij bsan.Yalt ugui ilt iluu bsaan.Amjilt.Uhaalag ch ohin yum

0  |  0
money money money(66.181.190.111) 2017 оны 03 сарын 13

tiim bna money money money gej

0  |  0
Ааа(66.181.182.152) 2017 оны 03 сарын 13

Цэрэндолгор хамаагүй ухаалаг чадварлаг байсан нөгөө 2 маш бардам байсан, зөв хүн сонгогдсон, дэмжиж байна, амжилт

0  |  0
Sara(66.181.190.127) 2017 оны 03 сарын 13

Unheer ar ovorin haalgaguigeer shudraga yvagdaj duuslaa

0  |  0
Үнэн (66.181.186.253) 2017 оны 03 сарын 12

Хүмүүсийн мессэжээр мөнгө хийж шагналийн сангаа бүрдүүлдэг тэмцээн юм байна.Үзэгчидийн санал хамаагүй юм бол мөнгө л байсан байна даа.

0  |  0
Top