Алтны салбарынхан чуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 13

 “Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэн энэ сарын 17-нд Чингис хаан зочид буудалд болно. Тус үзэсгэлэн нь алтны салбарт хөрөнгө оруулалтыг татах, алтны олборлолт, хайгуулын төсөлд бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бий болгох, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ шатанд хүргэх зорилгоор явагдах юм.

Хуралд алтны салбарын төрийн болон бизнесийн 20 гаруй илтгэл тавигдаж, 400 гаруй гадаад, дотоодын төлөөлөгчид оролцох аж. Мөн 27 компанийн техник, технологи, алтны төслийн үзэсгэлэн гарна. “Mongolia Gold 2017” хурал, үзэсгэлэнг Голомт банк, Монполимет, Вагнер ази тоног төхөөрөмж компаниуд ивээн тэтгэж байгаа ажээ.

Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top