Ажил хийхгүй гэж цахилгаан хөрөөгөөр хөлөө тайрчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 13

Ажил хийх дургүйгээсээ болж хөлөө тайрсан хэрэг Австрид гарчээ. Скай ньюс энэ талаар мэдээлсэн байна. Тус улсын Митерлабилль хэмээх жижиг хотын оршин суугч, 56 настай ажилгүй эр энэ аймигт сонголтыг хийсэн гэнэ. Тэрбээр хөлөө өвдөгнийхөө арай доохнуур цахилгаан хөрөөгөөр тайрчээ. Дараа нь тайрагдсан хэсгийг шарах шүүгээнд хийгээд залгасан байна. Ингэснийхээ дараа л түргэн тусламж дуудсан аж. Дуудлагаар ирсэн тусламжийн багийнхан шарах шүүгээнд хийсэн байсан хөлийг нь цуг авч явсан аж. Гэвч шарах шүүгээ нэлээдгүй халсан байсан учир эмч нар залгаж оёхоос татгалзжээ. Эргүү эр өөрөө энэ хооронд их цус алдсаны улмаас ухаан алдсан байжээ. Тэрбээр ажилгүй нэгэн бөгөөд тахир дутуугийн тэтгэмж авах санаатай ийм үйлдэл хийсэн болохыг тогтоосон байна.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zocin(49.0.218.248) 2017 оны 04 сарын 12

eryyl bins setgetsiin nomer 1 obcnton bna

0  |  0
Top