Эрдэнэсант сум Хөдөлмөрийн аваргаар есөн хүнийг өргөмжиллөө

2017 оны 03 сарын 14

Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баяраар сумын нэгдсэн шинэлгээний үеэр сумын Засаг даргын №20 дугаар захирамжийн дагуу  эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үйл хэрэгт оруулж буй хувь нэмэр, сүүлийн гурван жилд гаргасан амжилт бүтээлийг нь үндэслэн салбар бүртээ манлайлан ажилласан есөн шилдэг хүнийг сумын  “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулан үнэмлэх, энгэрийн тэмдэгийг гардууллаа.

Энэ жилийн “Хөдөлмөрийн аварга”-аар ЗДТГ-н хууль эрхзүйн ажилтан Л.Атарбаяр, Хүүхдийн цэцэрлэгийн туслах тогооч Л.Жаргал, Эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Эрдэнэчимэг, Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш Б.Оргилбулаг, “Сант цагаан зам” ЗБН-ийн жолооч Д.Доржсүрэн, ахуйн үйлчилгээний оёдолчин С.Жамбалсүрэн,  Худалдаа үйлчилгээний ажилтан Д.Элбэгжаргал, “Хөнөг нуур” ХХК-ийн үтрэмийн ажилтан Ж.Нямдорж, Соёлын төвийн үйлчлэгч Н.Дулмаа нар шалгарлаа.

5

3

2

1

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top