”Сувилагч бүсгүйг оролдлоо” хэмээн өвчтөнөө зодож, амь насыг нь хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 15

Хойд хөршийн Уссурийн хязгаарын түргэн тусламжийн ажилтнууд 65 настай өвчтөнийг гар зөөлтүүрээр тээвэрлэж байхдаа алдаа гаргаж унагаснаас өвчтөн нас барсан хэрэг гарчээ. Хуулийн байгууллагаас энэхүү хэргийг эрүүгийн шинжтэй гэж үзээд хавтаст хэрэг нээн албан ёсоор шалгаж эхэлсэн байна.

Эмнэлгийн байгууллагын ажилтнууд гэмт хэрэгт холбогдсон анхны тохиолдол энэ биш юм. Свердловск мужийн Краснокутурьинск хотын эмнэлгийн сувилагч эр Аугаа их эх орны дайнд оролцсон ахмад дайчин 92 настай хөгшнийг “Эмнэлгийн стандарт мөрдсөнгүй, ажилдаа ур чадваргүй байна” гэж шүүмжилсний төлөө зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч байв. Хэрэгтэн этгээд хөгшний нүүрэнд зангидсан гараараа хоёр удаа цохиж амийг нь хөнөөсөн байдаг.

Мөн өнгөрсөн онд Белгород хотын Хоёрдугаар эмнэлгийн эмч Зелендинов гэгч нь өвчтөнөө “Сувилагч бүсгүйг оролдлоо” хэмээн зодож, артерийн судсыг нь гэмтээснээс хохирогч нас барсан хэрэг гарч байв. Шүүхээс түүнд есөн жил, хоёр сарын ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийтгэл ногдуулсан аж. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top