Сэжигтэн н.Батцэнгэл нь Баянзүрх дүүргийн 10-р хороонд амьдардаг, 1988 онд төрсөн н.Батцэнгэл нь 29 настай, өмнө нь 5-6 удаагийн ял шийтгэлтэй нэгэн гэх ба танхай, хулгай, дээрмийн хэргээр ял эдэлж байсан. Хамгийн сүүлд хулгайн хэргээр 3.6 жил ял эдлээд, өнгөрсөн 2016 онд суллагджээ.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд, Маршалын гүүрний хойт талд байх траншейнаас хоёр хүний шатсан цогцос олсон хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд гарч байсан билээ. Тэгвэл цагдаагийн байгууллага түргэн шуурхай ажиллаж 28 настай н.Батцэнгэл гэгч хамтран амьдрагч 32 настай Э-гийн хамтаар Э, Б нарыг хөнөөгөөд ул мөрөө устгахын тулд цогцсыг нь шатаасныг илрүүлсэн юм.
Гэвч н.Батцэнгэл гэгч тухайн өдрөө Э, Б нарыг хөнөөгөөд зогсохгүй Хан-Уул дүүргийн 120 мянгатад байрлах траншейнд очиж дахин нэг хүнийг хувийн таарамжгүй харилцааны улмаас хөнөөсөн гэдгээ мөрдөн байцаалтын явцдаа хэлжээ. Хэрэгтэн н.Батцэнгэлийн хувьд Э, Б нарыг хөнөөснөө санаж байгаа бөгөөд Хан-Уул дүүрэгт очин дахин нэг эрийг хөнөөснөө санахгүй байна гэж мэдүүлжээ. Харин энэ тухай түүний хамтран амьдрагч Э нь хэлсэн байна.
Үүгээр ч зогсохгүй н.Батцэнгэл нь байцаалтын явцад дахин нэг эр хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн гэжээ. Тодруулбал Хан-Уул дүүргийн зайсан толгой орчимд хоёрдугаар сарын 12-ноос өмнө нэг эр бусдад хорлогдон амиа алдсан олджээ. Хэрэгтэнг цагдаа нар илрүүлээгүй байсан ч н.Батцэнгэл хөнөөсөн болохыг гурван хүн алсан хэргийг нь байцаах явцдаа мэдсэн байна.
Б.Тэнгис
Сэтгэгдэл ( 7 )
Ene odo uy bolj bna kino yriad bga umu nogoo tsagda nar haana bn tsaazgui bhoor humuus uy hiihes ch butsaha bolije erguu huzuugui huur tsaazgui bolgod hamag amitnig duraar n durgiulj bn butsaad tsaazin huilitai bolmoor um
эмжиэл ээ юун сүртэй/солиотой юм бэ цагдаа нар найрка өгөөд эсвэл хоол өгөөд тийм тийм хэргүүдийг үүрчих гэсэн байж ч болншдээ
Tsaazin yal heregtei ELBEGDORJOO chi gem zemgui irgediinhee ami nasig ingeed aluurchdin gart hunuulgusuur bhuu??? Tsaazin yalgui bolsnoos l aluurchid gaarlaashdee!!!!