“Чонон сүлд”-ээр хүүхэлдэйн кино нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 16

“Араатны хаан арслан”, “Бяцхан Стюарт” зэрэг шилдэг бүтээлээрээ олны танил болсон нэрт найруулагч Роб Минкофф Хятадын зохиолч Зян Руны “Чонон сүлд” зохиолоор хүүхэлдэйн кино хийхээр болсон билээ. Тэрбээр Холливудын “Le Vision Pictures USA” компанитай хоёр бүтээл дээр хамтран ажиллах гэрээ байгуулсны нэг нь “Чонон сүлд” юм байна. “Le Vision Pictures USA” нь БНХАУ-ын “Le Vision Pictures”-ын АНУ дахь охин компани юм. Хүүхэлдэйн киноны төрөлд дэлхийд танигдсан шилдэг найруулагчтай хамтран ажиллах болсон нь БНХАУ хүүхэлдэйн киноны зах зээлд ч өөрийн орон зайг эзлэх том амбийц өвөрлөж байгааг харуулж байна гэж cartoonbrew.com цахим хуудсанд бичжээ.

Суурин соёл иргэншилтэй хятад, нүүдлийн соёрлтой тал нутгийн монголчуудын ертөнцийг үзэх үзэл, амьдралын онцлогийг онцлогийг оюутан залуу Чэнжинь, чонын бэлтрэг хоёрын харилцаагаар төлөөлүүлэн харуулахын зэрэгцээ байгаль орчин, экологийн асуудлыг хөндсөн “Чоно сүлд” романаар Францын найруулагч Жан Жак Анно бүрэн хэмжээний уран сайхны кино хийж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэгвэл түүнээс сэдэвлэсэн хүүхэлдэйн кино энэ оны есдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа ажээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top