Конор Мкгрегор, Флойд Мэйуэзер нарын тулаан ирэх зургаан сард болно

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 16

“UFC” буюу холимог тулааны хоёр жингийн аваргын бүстэй Ирланд эр Конор Мкгрегор Мэргэжлийн боксын нэг ч ялагдалгүй 49 удаа ялсан алдарт аварга Флойд Мэйуэзер нарын тулаан албан ёсны тохиролцоонд хүрчээ. Хоёр тулаанч нэг нэгнийгээ өдөөн хатгаж удаан хугацаанд явсан бөгөөд дэлхий нийтийн анхааралд байсан энэхүү тулаан хоёр тал мөнгөн дээрээ тохиролцоонд хүрэлгүй багагүй хугацааг үдсэн юм. Гэхдээ хоёр тал тохиролцоонд хүрч ирэх зургадугаар сарын 10-нд Нью-Йорк хотын “T-Mobile Arena”-д тулаан болохоор төлөвлөгджээ. Тулаан холимог тулааны хоёр аваргын бүстэй Конор Мкгрегорын хэлснээр боксын дүрмээр явагдах юм. Конор Мкгрегорын хувьд энэ жил 27 настай бөгөөд Флойд Мэйуэзерээс 13 насаар дүү билээ. Флойд Мэйуэзер хамгийн сүүлд АНУ-ын боксчин Андре Бертотой тулаан хийж дараагаар нь зодог тайлаад байсан ч энэ тулааныг хийхийн тулд эргэн ирэхэд бэлэн гэдгээ хэлээд амжсан. Одоогоор тулааны шагналын санг олон нийтэд дэлгээгүй нууцлаж байгаа юм.

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aka(112.72.11.106) 2017 оны 03 сарын 21

T-Mobile arena Las Vegas-t baidag yun New York

0  |  0
аааа(202.131.243.190) 2017 оны 03 сарын 17

сайхан шоу л болно доо, мөнгөний төлөө

0  |  0
v(122.201.21.66) 2017 оны 03 сарын 16

goe yum bolohnee

0  |  0
Top