Амраг нөхдийг хураахуйд сайн

2017 оны 03 сарын 17

ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САР ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2017.3.17, Баасан гараг
  • Билгийн тооллын: Шинийн 20
  • Наран ургах шингэх: 07.01-19.00
  • Үс засуулбал: Өлсөж ундаасна
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top