Хариуцлагагүй уул уурхайгаас үүдэн иргэд амьдрах орчингүй болж байна

2017 оны 03 сарын 17

Засгийн газрын гишүүд энэ долоо хоногт нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байгаа юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол болон холбогдох албаны хүмүүс /2017.03.16/ Хан-Уул дүүргийн 13-р хорооны иргэдтэй уулзаж, Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар тайлагналаа. Иргэдийн хувьд Засгийн газрын гишүүд тосгоны иргэдийн амьдралтай газар дээр нь ирж танилцаж байгаад талархсанаа илэрхийлж байсан юм. Түүнчлэн өөрсдийн амьдарч буй орчинд тулгамдаад байгаа асуудлуудыг илэн далангуй илэрхийлж цаашид ажил хэрэг болгон ажиллахыг хүсч байлаа.

Уулзалтын дараа БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тосгоны сургууль болон хайрганы карьерийн үйл ажиллагаатай танилцлаа. Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу Туул тосгонд хайрга олборлолтоос үүдэн байгаль орчин сүйдэж, шороо тоос ихээр үүсэн иргэдийн амьдрах нөхцөл муудсан гэдгийг салбарын сайдад дуулгаж байлаа. Карьерийн үйл ажиллагаа эрхлэгчид олборлосон хайргаа Туул тосгоны төв дундуур зөөвөрлөдөгөөс үүдэн тоос шороо ихээр үүсдэг байна. Цаашлаад малын бэлчээр хүртэл устаж үгүй болж байгааг хэлж байв. Түүгээр барахгүй Туул тосгоны төвд айлын хашаан дотор хайрга олборлодог болсон, өдөртөө 400-500 машин хайрга тосгоны төвөөр дайран өнгөрч байгаа талаар иргэд хэлж байв. Энэ асуудлыг цэгцэлж, хайрга олборлолтыг зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Нийслэл, дүүргийн удирдлагууд холбогдох мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан баг өнөөдөр Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт ирж иргэдийн амьдралтай танилцлаа. Хайрга олборлолтоос үүдэн энэ хорооны нутаг дэвсгэр нүд хальтрам дүр зураг харагдаж байна. Хариуцлагагүй уул уурхайгаас болж иргэд эрүүл аюулгүй амьдрах орчин байхгүй болсон байна. Мал бэлчих газаргүй, ундны цэвэр усгүй болох  эрсдэл нүүрэлсэн байдалтай байна.Бид ярилцаад эхний ээлжинд яаралтай дундын ажлын хэсэг байгуулж, энд үйл ажиллагаа явуулж байгаа бүх газруудын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг эхлүүлэхээр боллоо. Аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэж байгаа нэрийдлээр иргэд, нийтийн эрх ашгийг хохироож буй энэ үйлдлийг таслан зогсоохоос өөр аргагүй. Дан ганц үйл ажиллагааг нь зогсоохоос гадна байгаль орчны нөхөн сэргээлтийг хийхийг шаардах болно” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ккк(103.57.92.9) 2017 оны 03 сарын 20

Отгонтэнгэрийнхээ өрөөнд гитараа балбаад сууж байхдаа таарсан авгай

0  |  0
BABA(103.57.93.80) 2017 оны 03 сарын 17

ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ

0  |  0
Иргэн(122.201.23.66) 2017 оны 03 сарын 17

Тэгсэн мөртөө улс орондоо ямар ч ашиггүй байдаг нь том эмгэнэл. Хэдхэн шуналтны карма түнтийгээд байдаг.

0  |  0
Top