Далайн гахай Оросын армид зүтгэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 17

Далайн амьтдыг сургаж, байлдааны ажиллагаанд ашиглах явдал Дэлхийн нэгдүгээр дайны үед эхэлсэн гэдэг. Тэдний дундаас хамгийн ухаантай нь гэгддэг далайн гахайг АНУ 1950-иад оны сүүлээр байлдааны ажиллагаанд сургаж эхэлсэн бөгөөд 1960-аад оны эхээр тэдний гайхадлтай ур чадварын талаарх мэдээлүүд гарч эхэлсэн байдаг юм. Хорлон сүйтгэх оролдлогын 80 хувийг далайн гахай найдвартай илрүүлж байсан нь хүнээс даруй 60 хувиар илүү үзүүлэлт байжээ. Задгай тэнгист бол энэ үзүүлэлт бараг 100 хувь хүрч байсан тул сургуультай далайн гахай АНУ-ын тэнгисийн цэргийн чухал хамтрагч болж хувирсан байдаг. Тэгвэл ОХУ мөн тэдний туршлагаас суралцахаар шийджээ. Тэд энэ зорилгоор таван далайн гахай худалдан авахаар болсон талаар Батлан хамгаалах яамны цахим хуудсанд мэдээлсэн байна.

Зөвлөлт холбоот улсын үед “ах нар” шумбагч онгоц, тэсрэх бөмбөг илрүүлэх зорилгоор далайн гахайг сургаж байсан туршлагатай юм байна. Улсаас далайн гахай худалдаж авах зардалд 1.75 сая рубль төсөвлөжээ. Нэг далайн гахайг 300 мянган рубль буюу есөн сая төгрөгөөс хэтрүүлэлгүй худалдаж авах аж. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top