Загасчдын завин дээрээс 17 тонн хар тамхи илрүүлэв

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 17

Испанийн гаалийн ажилтнууд нууцаар хил давуулах гэж байсан 17 тонн гашишийг илрүүлжээ. Хар тамхины төрөлд ордог уг ургамлыг нэгэн загас агнуурын завин дээр ачсан байсан гэнэ.

Гаалийн ажилтнуудад тав хоногийн өмнө “Эргээс 60 орчим милийн зайд үл танигдах загас агнуурын онгоц өөр нэг онгоцтой зэрэгцэн зогсч байгаад ямар нэг зүйл ачлаа. Дараа нь хоосон онгоц Марокко руу явсан” гэсэн мэдээлэл ирүүлж байжээ. Энэ мэдээллийн дагуу дээрх бүс нутагт хяналт тавьж, улмаар илрүүлсэн байна. Онгоц Малага хотын боомтоор орж ирэхэд нь саатуулжээ.

Шалгалтын явцад онгоц 654 хэсэг бүхий 17100 кг гашиш ачиж явсныг тогтоожээ. Гаальчдын хэлж байгаагаар, онгоц нь хувийн эзэмшлийнх байсан аж. Мөн ямар ч бүртгэлгүй, далбаагүй байсан гэнэ. Хөлгийн багийн 14 гишүүн бүгд египетийн иргэд байсан бөгөөд тэднийг баривчилсан байна.

Испанийн хилчид өнгөрсөн онд гурван тонн кокаин ачсан хөлөг онгоцыг илрүүлсэн юм. Атлантын далайгаас ирсэн уг хөлгийн багийн гишүүд нь Индонезийн иргэд байжээ. 

 

С.Төгөлдөр

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-(103.20.152.50) 2017 оны 03 сарын 17

Хүн төрөлхтөнийг үгүй хийх л эд дээ. Тиймээс үүнээс л хол байх хэрэгтэй.

0  |  0
Top