Алек Болдуин: Миний амьдрал урьд нь хэзээ ч ийм байгаагүй

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 17

Жүжигчин Алек Болдуин сүүлийн жилүүдэд аз жаргалдаа мансуурч байгаа гэнэ. Учир нь тэрээр сүүлийн гурван жилийн дотор гурван хүүхдийн аав болж амжсан юм. 

Жүжигчин 2015 оны зургадугаар сард хүү Рафаэлиа өлгийдөж авсан бол 2013 оны наймдугаар сард Кармен хэмээх охинтой болсон юм. Харин өнгөрсөн онд тэрээр отгон хүүгээ өлгийдөж авсан. Тэрээр найзууддаа энэ талаараа сайрхаж, өөрийгөө хүчирхэг эр хүн хэмээн ярих болсон байна. “Миний амьдрал урьд нь хэзээ ч ийм сайхан байгаагүй” хэмээн бичсэнээс нь үүнийг харж болно. Алекийн өмнөх эхнэр Ким Бесинжерээс төрсөн охин Айрлэнд эцэгтэйгээ маш муу харилцаатай байсан нь ч өөрчлөгджээ. Өмнө нь нэг нүдээрээ ч харахыг хүсдэггүй байсан эцэгтэйгээ Айрлэнд эргээд нэг гэр бүл болсон төдийгүй гурван дүүгээ харж асарч байгаа аж.

 

С.Төгөлдөр     

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top