Алтан мөрдөст монгол генералууд

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 17

Төр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг эрхэмлэн дээдэлж, эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд эрдэм ухаан, эр чадлаа зориулж ирсэн цэргийн  алба хаагчдын баяр-Монгол Улсын Зэвсэгт хүчний 96 жилийн ой, “Монгол цэргийн өдөр” маргааш тохионо.Үүнийг тохиолдуулан Монгол генералуудын талаарх мэдээллийг онцлон хүргэж байна. 

"Генерал" хэмээх нэр хүндтэй цэргийн дээд цолыг анх Франц улсад XVI зуунд буюу Францын их хувьсгалын үеэр хэрэглэсэн гэдэг.  "Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавъяа байгуулсан цэргийн дээд дарга нар Генерал цолыг олгоно" хэмээн журамласан байдаг аж.

Манай улс 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд анх генерал цолыг бий болгож, 11 хүнд хүртээсэн  түүхтэй. Тиймээс жил бүрийн  энэ өдрийг генералуудын өдөр болгон тэмдэглэж ирсэн.  Өнгөрсөн энэ хугацаанд нийт 170 генерал төрөн гарсан бөгөөд  тэдний 100 гаруй нь амьд сэрүүн байгаа ажээ.  Үүнээс Дэслэгч генерал 6, Хошууч генерал 54 бий бөгөөд бусад нь Бригадын генерал юм.  Завхан  аймгаас хамгийн их  буюу 18  генерал төржээ. 

Генералуудын өдрийг зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэрэг найман байгууллага ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн жил  Онцгой байдлын ерөнхий газраас уг арга хэмжээг зохион байгуулсан бол энэ жилийн тухайп Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зохион байгуулах юм. 

Монголын үе үеийн алтан мөрдөст генералуудын эргэх холбоог сайжруулах, мөн залууст цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, генерал цолтнууд төдийгүй цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулах зорилгоор 2001 онд “Монгол генерал” төв нээгдсэн байдаг. Тус Төрийн бус байгууллага нь 82 генералыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд төвийн тэргүүнээр хошууч генерал С.Баасанхүү ажилладаг. 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ккк(103.57.92.9) 2017 оны 03 сарын 20

Зуун ямаанд жаран ухна

0  |  0
Хахуул(80.200.198.59) 2017 оны 03 сарын 17

Хурандаа , генерал нар Оорийн утгаа алдсан,, Баахан хангамж цилиндр авсан шулааачид, Торийн Албан ялгаагуй.,, Гааль , Цагдаа, МХГ Байцаагчийг Гээд тоогоо алдсан

0  |  0
Зочинmonx(66.181.191.84) 2017 оны 03 сарын 17

boox uasan olon generaltai uls ve , ene bol soliorol .

0  |  0
Top