200 ээжид ”Нэкстком” ХХК төмрийн бэлдмэл бэлэглэлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 17

"Өнөөдөр юу тарина маргааш түүнийгээ хураана" гэдэг. Үүн лугаа адил нэгэн үйл явдал өнөөдөр боллоо. Тодруулбал, "Нэкстком" ХХК-ийн зүгээс жирэмсэн болон нярай хүүхэдтэй 200 гаруй эхчүүдэд нэг сарын хэрэглээ болох  төмрийн бэлдмэл бэлэглэж тэднийг баярлууллаа.  

 Монгол эхчүүдийн дунд хэдийнээ танил бүтээгдэхүүн болсон усан үзмийн амттай, резенин чихэр хэлбэрийн төмрийн бэлдмэлийг тус компанийн хамт олон "Эх нялхас" буюу “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв" болон "Өргөө" амаржих газрын жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхчүүдэд бэлэглэсэн юм. 

Энэ талаар "Нэкстком" ХХК-ийн ерөнхий захирал “Л.Саруултөгс хэлэхдээ "Манай компани 11дэх жилдээ японы эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнийг монголынхоо зах зээлд нийлүүлж байна. Үүн дундаа жирэмсэн болон хөхүүл эхчүүддээ зориулан японы хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технолгиор хийгдсэн, шимэгдэлт өндөртэй төмрийн бэлдмэлийг нийслэлийн хэмжээнд хамгийн их эхчүүд амарждаг төрөх эмнэлгүүдийн тасгуудад  бэлэглэж  байна. Манай бүтээгдэхүүний гол онцлог нь 11 жилийн турш монгол бүсгүйчүүдийн хэрэглээ болсноос гадна бие махбодид түргэн шимэгдэх онцгой үйчлэл сайтай.  Найрлагадаа Фолийн хүчил, С витамин, B витамин, мульти витамины үйлчилгээтэй учир өдөрт дөрвөн ширхэгийг хэрэглэснээр 2.58 мг төмрийг нөхнө.  Төрсний дараах цус алдалтын улмаас цус багадалт үүсэх магадлал өндөр байдаг учир үүнээс сэргийлэх үүднээс  эхчүүддээ бэлэглэж байгаа юм" гэв. 


 

"Өргөө" амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Б.Оюунчулуун "Жирэмсэн эхчүүд эмчийн зөвлөснөөр хяналтад байх явцдаа  төмрийн бэлдмэлийг зайлшгүй уух шаардлагатай байдаг. Ингэхдээ  урьдчилан сэргийлсэн тун эсвэл эмчилгээний тунгаар уух уу гэдгийг цусны шинжилгээ өгсөний дараа  зааврын дагуу хэрэглэдэг. Энэ нь цус төлжүүлэх, цус багадалтаас сэргийлдэг.  Орчин үед төмрийн бэлдмэлийн найрлага болоод сав боодол зэрэг нь өөрчлөгдөж олон төрөл болсон нь төмрийн бэлдмэлийн хэрэглээг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байна. Эхчүүдэд нэн чухал хэрэгцээтэй төмрийн бэлдмэлийн нэг сарын хэрэглээг "Нэкстком" ХХК-ийн хамт олон манай эмнэлгийн  эхчүүдэд  бэлэглэж байгаа нь эхчүүдийн эрүүл мэндэд оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт юм. 

Эхчүүдийнхээ өмнөөс бид бүхэн баяртай байна.  "Нэкстком" ХХК цаашид ч гэсэн олон сайхан гэгээлэг үйлсээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Ийм сайхан гэгээлэг үйл хэрэг хийж байгаа тус компанийн хамт олонд  хамт олныхоо нэрийн өмнөөс баярласан талархснаа илэрхийлье” гэлээ.

 


 

 "Өргөө" амаржих  газарт 15 хоногийн өмнө хүндрэлтэй төрсөн  Ү.Нямцэцэгт энэ үеэр цус төлжүүлэх үүрэгтэй төмрийн бэлдмэлийн хоёр сарын хэрэглээг бэлэглэсэн юм.  Энэхүү сайн үйлсийн аянд нийтдээ 200 гаруй эхчүүдэд 16 сая орчим төгрөгийг зарцуулжээ.

 

 

 

 

 


 

 

Сайн үйлс бүхэн түм бумаар арвижин дэлгэрэх болтугай.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.229.121.3) 2017 оны 03 сарын 17

Oros elchingiin hajuud Oppen delguur. Tel 328919

0  |  0
tyua(202.21.106.137) 2017 оны 03 сарын 17

ene tumriin beldmel xaanaas awch bolox u

0  |  0
Top