Х.Тэргэл: Монголын маань эрчүүд ямар ч харийн эрчүүдтэй харьцуулашгүй тийм мундаг

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 18

Эр хүн таны хүслийн гал асаж байж, эмэгтэйчүүд бид үр хүүхэд тээдэг ээ. Эр хүн таны хайр сэтгэлийн гал бадарваас эмэгтэй хүн ханьтай, бяцхан үр аавтай болдог оо. Эр хүн таны итгэлийн гал цацарваас тэр айл эр хүн хэмээх сайхан уулын нөмөрт амар тайван аж төрж, өөдлөн дэвждэг билээ л.
 
Миний аав цэргийн байгууллагад ажилладаг эдийн засагч мэргэжилтэй хүн байлаа. Тиймээс би багаасаа цэргийн баярыг тохиолдуулан "донсолдог" хүүхэд байж билээ. Аавдаа зориулж бид дөрөв өөрсдийн гараар модон дээр түлдэг үзгээр зураг зурж бэлэглэх гэж хөөрцөглөж байсан минь санаанд үлджээ.
 
Би айлын том охин байсан болохоор аавынхаа цэргийн цамцыг угаах үүрэгтэй. Хэчнээн дургүй байсан ч амьдралд хийх ёстой юм гэж байдгийг бяцхан гараа зулгартал цэргийн ногоон цамц угааж, бас өмдийг нь индүүднэ болоогүй ээ, гэхдээ хэчнээн хичээгээд ч хааяа хоёр индүүдлэг гаргачихдаг байсан тэр цагаас мэдэрч билээ. Тэглээ гээд "аав" минь надад уурлаж сүйд болж байгаагүй ээ.
 
Амьдрал дагаж том хүн болсноос хойш цэргийн баярыг тэгтэл тэмдэглэж байсангүй. Аавдаа хаа нэг дуртай шоколадыг нь өгөхөөс хэтэрсэнгүй уджээ. Ямар ч байсан Монголын маань эрчүүд та нар минь яг үнэндээ ямар ч харийн эрчүүдтэй харьцуулашгүй тийм мундаг шүү гэж хэлмээр байна.
 
Америк эр хүн крант нь бөглөрч цонх нь хагархад заавал засварчин дууддаг бол захын Монгол эр хүн бүгдийг өөрөө л хийчихдэг гээд магтаал, бахархал зөндөөн байна.
 
Та нар минь үгүй бол хүүхнүүд бид хэндээ зориулж гоёж гоодож, цэцэг навч шиг дэлгэрэхсэн билээ л. Монгол орныхоо хойморт налайх эрчүүд та нарын минь ухаан улам хурц, ашид мандан гийж, эх орон гэр бүл, үр хүүхдүүдээ уул мэт нөмөрлөн явхын өлзийтэй ерөөлийг өргөн барьяа. Монгол эрчүүд мандтугай.Өдрөөс өдөрт тэлэн томорч нэгдэж буй энэ дэлхийд дахиад би эргэн төрж гэмээнэ ч Монгол эр хүн чамаар гоёж, монгол эрийн галыг асааж, цайг нь чанахыг хүснэ.
 
Миний Монголын эрчүүд та нар минь уул мэт нөмөртэй, ус мэт тогтуун, салхи мэт шаламгай билээ. Цэргийн алба хаасан хаагаагүй бүх эрчүүд та нартаа болон бяцхан хөвгүүддээ, бас цэргийн байгууллагад ажиллаж байгаа, байсан бүх бүсгүйчүүддээ цэргийн баярын мэндийг хүргэж байна.
 
Мөн энэ биений минь тал болж хүмүүний амьдралд намайг хайрлаж хамгаалж, түшиж яваа хайрт ханьдаа болон намайг тоож ирсэн голомт залгах хайрт хүүдээ бас баярын мэндийг хүргэж хамгаас ихээр хайртай шүү гэж хэлье. Дахин дахиад хэлье. Монгол эрчүүд та нар минь хамгийн мундаг нь.
 
Яруу найрагч Хулганайн Тэргэл 2015. Чикаго хот

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч (122.201.21.189) 2017 оны 03 сарын 19

Тэргэл мундаг эмэгтэй ш дээ. Хэлж бичиж байгаа бүхэн нь үнэн байдаг. Ухаарал өгдөг.

0  |  0
зочин(183.177.98.82) 2017 оны 03 сарын 19

монгол эрчүүдэдээ магтаалын үг урам хайралсанд баярлалаа

0  |  0
zochin....(124.158.126.197) 2017 оны 03 сарын 19

unen shdee.........daanch nogoon mungu baihgui

0  |  0
er hun(202.9.42.11) 2017 оны 03 сарын 19

Tiim l uhaantai mundag erchuudtei yum bol yahaaraa ger bul salalt olshirdog bn!!!yagaad end tend ems ohiduud huchirhiillees hamgaalah undesnii tuwd handaad baidg bilee.sain bod sain bod .gadniihniig ng l muulsan uursdiiguu duwiilguj magtsan shaarnuud ih boljee.man ewdej chadhgui.bugluus gargaj chaddgui Mongol erchuud hdaa saiguil bldg btgii ih medeej tsarailaa hu!!!

0  |  0
er hun(202.9.42.11) 2017 оны 03 сарын 19

Hudlaa ng uhaantai boloh geed yadtsan amisgaa we.ihenh n acai huuhdee zodoj amiig n burelgej eswel nastai hun deeremdej erguutddeg bizdee!!!medeej sain zaluus bgaa bh.bas saaruudiig n durdah l hergtei.uursdiiguu tengert tultal magtah heregui tergel .a wgai guai

0  |  0
Tuul(77.218.253.35) 2017 оны 03 сарын 19

Setgegdel uldeej bgaa zarim humuust yu ch gehev de.mongol erchuudee magtaad bhd l buruu yum bicheed bhiin.

0  |  0
Ert(85.226.41.20) 2017 оны 03 сарын 18

Eruul bish ni ch eruul bishee

0  |  0
оюу(202.9.42.15) 2017 оны 03 сарын 18

эерэг сэтгэлгээтэй шударга хэлдэг мундаг бүсгүй шүү Баярлалаа

0  |  0
Bagi(27.123.214.85) 2017 оны 03 сарын 18

Kkkk goe

0  |  0
Bogi(66.181.181.171) 2017 оны 03 сарын 18

Erchuud mandtugai :-bd

0  |  0
Z(103.212.117.178) 2017 оны 03 сарын 18

Unen teneg avgai,

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 03 сарын 18

mongoliin erchyyd bydyyleg, bohir ihenh ni

0  |  0
тэргэл (66.181.164.211) 2017 оны 03 сарын 18

ямар найраг бичсэн юм болдоо юмтай юм бичдэг шигээ сумтай л байгаа байх даа

0  |  0
сүхбаатар(202.179.23.39) 2017 оны 03 сарын 18

Янз бүрийн орнуудын эрчүүдийн боов хөхөж үзсэн чинь монгол эрчүүдийнх л гоё байсан юм байх даа.

0  |  0
Top