23 жилийн өмнө алга болсон охиноо олохын тулд таксины жолооч болжээ

2017 оны 03 сарын 18

Хоёр жилийн өмнөөс Ченду хотын оршин суугч нэгэн эцэг сураггүй алга болсон охиноо олохын тулд таксины жолооч болсон байна. Тэр эцгийг Wang Mingqing гэдэг.

Түүний охин гуравхан настайдаа буюу 23 жилийн өмнө алга болжээ. Тухайн үед Wang эхнэртэйгээ гудманд жимс зардаг байсан бөгөөд бяцхан охин нь олон үйлчлүүлэгчийн дунд чөлөөнөөр алга болсон гэдэг.

 

 

Охиноо гудам болон ойр орчмоор хайсан боловч тусыг эс олсон тул Ченду хотын цагдаагийн газарт хандаж, хүүхдийн эмнэлэг, асран хамгаалах төвүүдээр явсан боловч охин нь хаана ч  байсангүй.

 

Хоёр жилийн өмнө Wang таксины жолооч болж, олон хүнээс охиноо сураглах нь хамгийн зөв арга хэмээн үзжээ.

 

Тэрбээр охиныхоо алга болсон үеийн зургийг нэрийн хуудас мэт хэвлүүлж , тодорхой мэдээлэл холбоо барих утасны дугаараа бичжээ.

 

Ингээд таксинд суусан үйлчлүүлэгч бүрээсээ охиноо сурсаар, хуудсаа тараадаг болсон байна. Wang хоёр жилийн хугацаанд таван мянга гаруй хүнээс охиноо сураглажээ.

 

Хүний наймаа, эрхтэн худалдаалах бизнес хөгжсөн хятад улсын тэр тусмаа жижиг хот тосгодын хувьд алга болсон хүүхдийг олно гэдэг бүтэшгүй санаа мэт.

 

Гэвч энэ эцгийн итгэл хэзээ ч  алдарсангүй. Түүний ганц хүсэл бол “охиноо хажуудаа суулгаад, ааваа гэж дуудахыг нь сонсох” хэмээсэн Wang хамгийн түрүүнд охиноосоо уучлалт гуйна гэдгээ нулимс дуслуулан ярьжээ.

И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ina(108.204.248.32) 2017 оны 03 сарын 25

Evii dee zailuul, gomdol ni salahgui nud anih bh daa.

0  |  0
Top