“Эмсийн хүрээлэн” байгуулах цаг болсон уу?

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 19

Бүгд хүлээн зөвшөөрдөг мөртлөө илэрхийлэх дургүй зүйл гэж байдаг аж. Бие үнэлэх “ажил”-ыг бүгд “Дэлхийн хамгийн анхны мэргэжил” гэж хүлээн зөвшөөрдөг ч мэргэжлээрээ ажиллахыг ихэнх орнууд хориглодог нь хачин баримт. Монголчууд бид ч бас хүлээн зөвшөөрдөг атлаа зөвшөөрдөггүй “сонин” улсын нэг. Зөвшөөрдөг атлаа зөвшөөрдөггүй гэсний учрыг өгүүлье.

1910 оны гуравдугаар сард Данийн хэсэг биеэ үнэлэгчид “Эмэгтэйчүүд биеэ чөлөөтэй үнэлэх эрхтэй” хэмээн жагсчээ. Үүнийг Германы социалист намын гишүүн Клара Цеткин, Елена Гринберг нар дэмжиж, дараа жилийнх нь гуравдугаар сард одоо бидний “Мартын 8” гэж нэрлэсэн баярыг тэмдэглэсэн түүхтэй (Энэ үед Монгол улс Манжийн дарлалаас гарч, тусгаар тогтнолоо зарлаж байв. Эмэгтэйчүүдийн эрх, тэр тусмаа биеэ үнэлэх эрх гэсэн ойлголт байсангүй. Нэг үгээр, дэлхийгээс хоцрогдож явсан гэж ойлгож болно). Үүнээс хойш Дани, Герман, Швейцарь улсад өргөнөөр тэмдэглэх болсон тул большевик эмэгтэй Александра Коллонтай гэгч В.И.Ленинд санал тавьж, тэмдэглэж байхаар болсон байдаг. Энэ маань угтаа коммунист нийгэм бие үнэлэх явдлыг дэмжсэн гэсэн үг байв. Угаасаа ч Хаант Оросын үед бие үнэлэгчдэд тусгай үнэмлэх бичиг олгон, бие үнэлэгчдийг харж хамгаалдаг байж.

Тэр үед одоо бидний “Ардчилал” гэж нэрлээд байгаа замналаар замнаад эхэлчихсэн, Испани, Франц улс ч гэсэн бие үнэлэх явдлыг зөвшөөрдөг, бие үнэлэгчид нь тухайн цагийнхаа хамгийн цуутай сайхан хүүхнүүд байдаг байжээ (Танил мэдлэг байгаа биз). Сайхан Отеро гэгч үзэсгэлэнтэй бие үнэлэгч бүсгүйн тухай Испаничууд одоо ч гэсэн бахдан ярилцдаг. Тэгэхээр, одоо дэлхий дээр оршин байгаа социалист, ардчилсан, хаант гэсэн нийгмийн өөр тогтоцооны аль алинд нь бие үнэлэх явдлыг дэмждэг байсан байх нь. 

Социалист нийгмийн үед энэ баярыг тэмдэглэдэг байсан монголчууд бид ардчиллын замд орсноосоо хойш илүү өргөн тэмдэглэдэг болсныг бодвол манайхан энэ талаар дэлхийн жишгийг дагаж, нэг ёсондоо дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэж ирсэн гэж хэлэх үндэстэй. Гэтэл нэгэнт хүлээн зөвшөөрөөд баярыг нь тэмдэглэчихсэн хэрнээ социалистууд, ер нь дэлхий нийтээрээ үүнийг үгүйсгэх аргаа олсон нь хачин.

Үгүйсгэсэн хувилбар нь түүхэнд “Клара Цеткин Данийн биеэ үнэлэгч бүсгүйчүүдээс санаа авсан биш, АНУ-ын Социалист нам 1857 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Нью-Йоркийн даавууны үйлдвэрийн бүсгүй ажилчид ажлын цагийг багасгах (10 цаг ажилладаг байжээ), цалин нэмэгдүүлэх шаардлага тавин тэмцэж байсан, тэгээд мартчихсан байснаа 50 гаруй жилийн дараа гэнэт санаж, Клара Цеткинээр дамжуулан хаа холын Европт тэмдэглэсэн” гэсэн маягаар бичигдсэн байдаг юм. Гэтэл 19-нд болсон жагсаалыг 8-нд тэмдэглэх болсон нь үнэмшилгүй, тэгээд ч АНУ-ын Социалист намын тэмдэглэдэг “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” хоёрдугаар сарын сүүлийн ням гарагт тохиодог билээ. Тэгэнгүүт “Иргэд 1848 оны гуравдугаар сарын 19-нд Пруссын хаанд эмэгтэйчүүдийг сонгуульд оролцох эрхийг нээж өгөхийг хүссэн захидал илгээсэн нь “Мартын 8”-ныг тэмдэглэх шалтгаан болсон” гэсэн бас нэг түүх гаргаж ирсэн. Өдөр нь зөрсөн ч гэсэн энэ түүх “Мартын 8”-ныг тэмдэглэх болсон шалтгааныг будлиантай болгох үндсэн үүргээ гүйцэтгэсэн юм. “Хамгийн анхны мэргэжил”-ийг дэлхий нийт ингэж л хүлээн зөвшөөрсөн мөртлөө зөвшөөрөхгүй явж иржээ. Харин шинэ мянган гарснаас хойш “гадуурхагдсан” юм шиг явж ирсэн дэлхийн хамгийн анхны мэргэжил байр сууриа эзэлж эхлээд байна.

Энэ салбарыг анхнаасаа хүлээн зөвшөөрч, ашиг орлогоо ихээр нэмэгдүүлсэн  Голланд, Тайланд зэрэг орнууд үүнд ихээхэн нөлөөлсөн нь мэдээж хэрэг. Ер нь дэлхий нийтийн чиг хандлага ийшээ явж байна. Литва улсын Парламентад биеэ үнэлэгчээс татвар авдаг болох тухай хуулийн төсөл энэ сарын 12-нд өргөн баригджээ. Парламентын Хөндлөнгийн хяналтын байнгын хорооны дарга Лорета Граужинене дээрх хуулийг боловсруулан өргөн барьсан бөгөөд батлагдах юм бол далд эдийн засгийг ил болгох ажилд их нэмэртэй гэж үзэж байгаа юм байна. “Энэ бизнест бэлэн мөнгө их хэмжээгээр эргэлддэг” гэж тэр хэлсэн байна. Гэхдээ татварын хэмжээг тэр онцолсонгүй. Аудитын хүн болохоороо “Холбогдох байгууллагууд нь хэмжээг тогтооно биз. Гол нь татвараа өгөх нь л чухал” гэж үзжээ.

“Дэлхийн анхны мэргэжил”-ийн тухай үзэл баримтлалын талаар дэлхийн жишгээс эхлээд хоцрогдож, арай сүүлхэнд нь хөл нийлүүлж авсан манай улс одоо ирээдүй рүү ч лавхан гишгэх хэрэгтэй болжээ. Литва улсаас түрүүлээд “Бие үнэлэлтийг албан ёсны болгох” хуулийг баталчихвал сүүлийн үед шил, шилээ даран гарах болсон Дархлалын олдмол хомсдол, бага насны хүүхдийг хүчирхийлэх зэрэг нийгмийн аюулт үзэгдлийг багасгахад үнэлж баршгүй тус болно гэдэг нь лавтай. Эрүүл иргэдтэй болчихвол Монгол Улс мандан бадрахад илүү дөхөмтэй болно. Дээрээс нь одоо манай томчуудын хэлэх дуртай болоод байгаа “Дэлхий нийтийн чиг хандлага”-ын зүг томоохон алхам хийх юм. Тиймээс “Бие үнэлэх ажлыг мэргэжил хэмээн хүлээн зөвшөөрч, ажлаа зөвхөн “Эмсийн хүрээлэн”-д хийж байхыг ёсчлон, өөр газар үйлдэж өөрт болон өрөөлд эрсдэл учруулах аваас хатуу шийтгэж байх”-ыг хуульчлан баталж болох юм. Ер нь бол монголчууд бид нэг бол “Бие үнэлэлтийг цэгцлэх тухай” хууль батлах” эс бөгөөс “Мартын 8”-ыг тэмдэглэхээ болих салаа замын уулзвар дээр иржээ.  

 

С.Төгөлдөр     

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOVSHOOROH HEREGTEI(202.9.42.98) 2017 оны 03 сарын 21

EMSIIN HUREELENG ZOVSHOOROH HEREGTEI TEGEJ BAIJ GADUUR HYANALTGUI END TEND DOH BELGIIN ZAMIIN OVCHIN TARAAGAAD YAVAAD BGAA HUMUUSEES ANGIJIRNA GADUUR BIYE UNELEHIIG TAS HORIGLOJ HUND SHIITGEL ONOOH HEREGTEI HUREELENGUUDEES NI HARIN TATVAR AVAH HEREGTEI EMNELGIIN UZLEGIIG SAR BOLGON HIILGEJ BHHERETEI

0  |  0
araatan(202.179.31.5) 2017 оны 03 сарын 20

vvniig bich hvn olon taliin medleg bolobsrol ezemsh

0  |  0
Үнэн(66.181.183.199) 2017 оны 03 сарын 20

Ийм байвал удахгүй казино, хар тамхийг хууль ёсны болгож баахан хар тамхинд мансуурсан, биеэ үнэлэгчдээр дүүрсэн гудамжтай болж гэмт хэрэг нь дийлдэхээ байж цагдаа нар нь хүртэл нуугдаж, зугтдаг замбараагүй улс болох байх. Хэдхэн хүн казино, хар тамхи, биеэ үнэлэлтээс мөнгө олох гэж л ийм сурталчилгаа явуулж байгаа юм. Тагнуулын газар ийм хууль бус зүйл ярьж, нийгмийг хордуулах гэж байгаа нөхдүүдийг уул нь илрүүлэн устгах ёстой баймаар юм.

0  |  0
зочин(202.70.34.98) 2017 оны 03 сарын 20

Ийм сэдэв бичих ээ болиоч, хэн захиалаад байгаа юм бэ сэтгүүлч ээ. Эрчүүд нь олон болчихсон хятад улс хүртэл энэ сэдвийг хөндөхгүй болоод л байна. Манайд бол ойролцоо буюу хүүхнүүд нь ялимгүй их болчихсон байгаа. Эмсийн хүрээлэн байгуулах ямар ч шаардлага алга.

0  |  0
иргэн(202.126.89.215) 2017 оны 03 сарын 20

гаж донтон минь чи тэр тэмбүүгээ ав

0  |  0
angalan bayar(103.242.47.54) 2017 оны 03 сарын 20

em sadarlawal uls mohno gej mongolchuud heldiishdee arai l bh hvselee hamgaalah eh orniihoo darhlaag vgvisgeh 2 bol ondoo zvil tarhin dotoroo bogstei amidrana gj yu baihaw dee

0  |  0
М(166.216.165.81) 2017 оны 03 сарын 19

Энэ лалрыг оорииг нь , ар гэриихнииг нь биеэ унэлэгч болгое, ер нь гэрээрээ богсоо унэлдэг бизнес хиидэг баих

0  |  0
бөа(202.179.11.10) 2017 оны 03 сарын 19

биеээ үнэлэгчдийг бүртгэлжүүлж нэг дор ажлуул эмчийн хяналт тавь харин гудаманд байгааг нь өвчин тараагч гэж үзэж болно

0  |  0
ард(202.179.11.10) 2017 оны 03 сарын 19

нээсэн дээр дээ өөрийн карераа *** болох гээд төлвөлсөн хүн л болог гудманд хулгайгайгаар биеэ үнэлвэл шоронд хий ямар ч өвчин тарааж яваа юм билээ

0  |  0
Баяраа зөв мэд(103.229.120.221) 2017 оны 03 сарын 19

Секс революций в СССР гээд youtube дээр ороод үзчих. Тэр коммунист хувьсгалын дараа гэр бүл хуучин нийгмийнх эмэгтэйчүүд нөхрийн өмч гэж нөгөө Мартын 8 санаачлагач хувьсгалч эмэгтэй Орос орныг тэмбүүнд живүүлсэн бүр Оросод эхнэрээ бусадтай унтуулахгүй бол ял авдаг хууль гаргасан эмэгтэй хүн хүүхэд өсгөж гэртээ байх ёсгүй гээд баахан асрамжийн хүүхдүүд бий болсон гээд бодчихдоо манайханы тэмдэглээд байгаа Мартын 8 ч сайхан баяр биш шүү түүнийг үзвэл ч дээ

0  |  0
goy(103.229.121.205) 2017 оны 03 сарын 19

ymar saihan ym be

0  |  0
Zochin (27.123.214.123) 2017 оны 03 сарын 19

Eldev uvchin darlal muljlugu baihgui bolno

0  |  0
zochin(81.65.208.42) 2017 оны 03 сарын 19

Neesen ni deerees ydajl Huchingiin hereg bagasah bailgui.

0  |  0
Top