Тэд дөнгөж 17 настай байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 19

74 жилийн өмнө 3500 сонсогч Подольскийн цэргийн сургуульд элсэн орж байжээ. Энэ түүх Дэлхийн хоёрдугаар дайны бас нэг хамгийн эмгэнэлт хуудас юм.

1941 оны Аравдугаар сар

Вермахтын цэргүүд Москвад нэн ойрхон цөмрөн орж ирэхэд Жуков тэдэнд хандан “Хүүхдүүдээ та нарын гэр та нарын өссөн хот Москвад үхлийн аюул тулгарлаа. Тавхан хоног та нар хамгаалж өгнө үү” хэмээжээ.

Подольскийн агаарын их буу , явган цэргийн анги 1939-1940 онд байгуулагдаж их дайны өмнө 3500 гаруй хүүхэд элсүүлсэн байв. Явган цэргийн ангийн командлагчаар Хошууч генерал Василий Смирнов, агаарын их бууны ангийн командлагчаа Хурандаа Иван Стрельбицкий нар байв.

Гурван жилийн хөтөлбөрийг зургаан сард багтаан дуусгаж байсан энэ сургуулийн хүүхдүүд Орос орны өнцөг булан бүрээс янз бүрийн сургуулиас шилэгдэж ирсэн бэлтгэл хүчнүүд байлаа.

1941 оны есдүгээр сарын 30 — аравдугаар сарын 2 нд Вермахтын “Тайфун” ажиллагаа хэрэгжин Можайскийн замд дайсны 20 мянган моторт болон явган цэрэг , 200 танк төвлөрснийг Варшавын агаарын тагнуулын мэдээ илрүүлэв.

Гарцгүй болсныг мэдсэн удирдлага аравдугаар сарын 5-нд ойролцоогоор агаарын их бууны 1500 сонсогч, явган цэргийн 2000 сонсогчыг Малоярославцад авчирсан байдаг.

1941 оны аравдугаар сарын 6-нд тэд тулаанд орсон юм.

20 танк, 10 ачааны машин,1000 орчим дайсны цэргийг устгав.

Аравдугаар сарын 11-нд Подольскийн отряд агаарын довтолгоо хийжээ. Аравдугаар сарын 13-нд дайсан танкын их хүчээр дайралт хийхэд сонсогчдын тал хувь амь насаа алдсан юм .

Москваг эзлэхэд хоёр хоног хангалттай хэмээсэн энэ үг сэтгэлийн хөөрлөөр хэлсэн болох нь батлагдаж, Аравдугаар сарын 17-25 хүртэл Подольскийн хүүхдүүд 5000 дайсны хүч, 100 танк устгасан аж.

Дэлхийн хоёрдугаар дайнд 2500 сонсогч амиа алдсаныг дурсаж, энэхүү хөшөөг босгосон гэдэг.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-(103.20.152.50) 2017 оны 03 сарын 20

Халхын голын дайнаас буцаагүй орос ижийн баатарлаг хүү харийн улсын амар тайвны төлөө ,хүний нутгийн хөх тэнгэрийн мөнхийн харуулаар үүрд хоцорч цэнхэр нүдэн бүсгүйгээ, ааваа гэж дуудах энхрий үрээ, хайртай ижийгээ, эр зоригийн дууриал болсон аавыгаа нулимс дүүрэн үлдээсэн юм шүү

0  |  0
-(103.20.152.50) 2017 оны 03 сарын 20

Дайны хүнд он жилүүдийн шуурганд мөр зэрэгцэн яваа андаа хэзээ ч орхиогүй, эх орон, эх нутаг, ард түмнийхээ төлөө баатарлагаар тулалдаж явсан эгэл нэгэн орос ижийн баатарлаг хүү нар хүний, өөрийн эх орныхоо мөнх тэнгэрт энх мөнхийн үүрдийн харуулд үеийн үед хоцорсон ч харамсах зүйл үгүй ард минь хүлээх ард түмэн, эх орон, ижий минь элгэн садан минь эрх чөлөөтэй байхад бид харин жаргатай байх болноо гэж цэрэг эрсийн хэлсэн үг байдаг. Тиймээ ижий нар нь насан туршдаа уулзах мөч хүртлээ хүний орчлонд хүлээсэн...

0  |  0
галт(202.72.245.122) 2017 оны 03 сарын 20

17, 18 настнуудыг хүүхдүүд гэж бодож байна уу. Тэд чинь хир буртаг суугаагүй сэтгэлтэй, чиглэл зорилгыг нь тодорхойлоод, өдөөгөөд өгвөл юунаас ч айхгүй, эрэмгий зоригтой ээж аавын үрс шүү дээ.

0  |  0
зочин(66.181.181.185) 2017 оны 03 сарын 19

эвий минь нялхаараа байжээ бидний өнөөдрийн жаргалтай амьдралыг тэд амь насаараа төлж өгсөн юм бурхан өршөөг

0  |  0
Mongol(202.9.40.61) 2017 оны 03 сарын 19

1990 onii yed Orosd naimai xiix sanaatai yvj baigaad uuriin archaagyigeesee bolj arxidaj yvaad xamag yumaa aldaad Orosuudaas xulgai xiij baigaad xemx nuduulsen xeden yum l Orosuudiig muuldag yum Oros oron Orosiin augaa Ikh ard tumen yyrd mandag

0  |  0
Ohino(27.123.214.110) 2017 оны 03 сарын 19

Eh ornii dainiig zurh shimshiren ergen dursdag

0  |  0
Чимка(202.9.40.255) 2017 оны 03 сарын 19

Орос улс Монголд сайныг ч хийсэн, саарыг ч хийсэн. Харин хятдууд хэзээ ч сайныг хийж бгагүйгээрээ Оросоос ялгаатай. Бид түүхийг шүүмжлэх эрхгүй. Харин түүнээс суралцаж, алдааг давтахгүй байхад ашиглах хэрэгтэй учраас мэдэж байх ёстой юм.

0  |  0
Зочин(66.181.187.156) 2017 оны 03 сарын 19

Эх орон нь тэднийгээ мартаагүй.

0  |  0
Top