НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 19:35 цагт явагдана

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 19

 НӨАТ-ын урамшууллын 2017 оны хоёр дахь удаагийн сугалааны тохирол өнөөдөр орой 19:35 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдах юм. Иргэд 2017 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлж сугалаанд оролцох юм.

Баримтуудаа гуравдугаар сарын 18-ны 24:00 цагаас өмнө амжиж Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой болох ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top