Д.Ганбат сайд Хан-Уул дүүрэгт ажиллав

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 19

 Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Хан-Уул дүүрэгт ажиллав. Тэрээр Засгийн газрын үйл ажиллагаа болон шийдвэрийн хэрэгжилттэй танилцахаас гадна тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой ийнхүү ажиллалаа.        Засгийн газрын гишүүнтэй хамт Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг өргөн бүрэлдэхүүн тус дүүрэгт ажилласан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top