Нэг хүүхдийн бодлого буюу ХЯТАДЫН ОРЬ ДУУ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 20

Урд хөрш маань “Нэг өрх-нэг хүүхэд” бодлогоосоо татгалзаж, өрхүүд хоёр хүүхэдтэй болох боломжтой болсон билээ. Тэгвэл энэхүү баярт мөчийг үзсэн ч нэгэнт ашиглаж чадахааргүй болсон эмгэнэлт хувь тавилантай учирсан зовлонт хүмүүсийн талаар  “CNN” агентлагийн сурвалжлагч Мэтт Риверс хөндсөн байна. Түүний нийтлэлийг хүргэе.

 “Арын өрөөнөөс олон өнгийн гунигтай дуу Бээжингийн хүйтэн агаарыг зүсэн цуурайтна. Шагайж үзэхэд 60-аас дээш настай болов уу гэмээр 20 гаруй хүн байх агаад хятадын хувьсгалын тухай дууг гунигтайяа аялах ажээ. Эдгээр хүмүүс өөрсдийгөө найрал дуучид гэх боловч үнэндээ урлаг бус, үзсэн гуниг зовлон нь тэднийг нэгтгэдэг байна. Тэд бүгд төр засгаас хэрэгжүүлсэн “Нэг өрх, нэг хүүхэд” бодлогод захирагдан цорын ганц хүүхэд төрүүлж өсгөсөн ч тэд нь залуугаараа энэ хорвоогоос хальж одсон азгүй эцэг, эхчүүд юм. Үр үндсээ үлдээе гэхэд нэгэнт нас хөгширсөн тэд бие, биеэ ямар нэг аргаар олон цугларч, үр үндэс нь тасарч, “өөрөөрөө дуусах” гашуун үнэнтэй эвлэрэн байгаа нь энэ ажгуу.

“Би зовлон гунигаасаа хэзээ ч ангижирч чадахгүй” хэмээх ярих хөгшнийг Ян Чунхай гэнэ. Аминаас хайртай ганц хүү нь өнгөрсөн жил 31 насандаа цусны хорт хавдар өвчнөөр нас баржээ. “Хүү минь амьд байхдаа “Та намайг өнгөрсөн ч гэсэн зовж шаналалгүй энгийн амьдралаар амьдраарай” гэж захисан. Тиймээс л зовлон нэгтэй хүмүүсийн энэ бүлэгт нэгдсэн нь энэ” хэмээн ярих энэ хөгшин хүү нь өнгөрч удам угсаа нь бүрмөсөн тасарсан явдалд сэтгэл нь урагдан явдгаа өгүүлж байлаа. 

“Нэг хүүхдийн бодлого” ба “Гэдэсний мөнгө”

Ян шиг “Нэг хүүхдийн бодлого”-ын золиос болж үр үндсээ таслуулан хохирсон гэр бүл Хятадад хэдэн саяараа бий. нэгдүгээр сарын 1-нээс шинэ хууль хэрэгжсэнээр хосууд хоёр дахь хүүхдээ төрүүлэх боломжтой болсон. Гэвч 30 жилийн турш хэрэгжихдээ залруулж болохгүй олон олон золиос гаргасан байна. Тэдгээрийн зөвхөн нэг жишээ нь үр удам нь тасарсан дээрх хүмүүс юм. 

“Нэг хүүхдийн бодлого” хэдий хатуу хяналтын дор хэрэгжиж байсан ч завхруулах явдал олонтаа гардаг байсан нь цуцлагдсаны дараа л олон нийтэд ил болсон байна. Тухайлбал, орон нутгийн захиргаа, “хурган” дарга нар хуулиар далайлган маш их хөрөнгө хуримтлуулдаг байсан байна. Хоёр дахь хүүхдээ төрүүлсэн тохиолдолд гэр бүлүүд торгуулийн мөнгө төлдөг. Гэвч яг хэд гэдгийг нь ард иргэдэд тодорхой мэдэгдэлгүй, “асар их, дааж давшгүй” гэсэн яриа гаргаад, гэр бүлүүдэд хоёр дахь хүүхдийг нь төрүүлэхэд тусална гэж их хэмжээний авлига авдаг байжээ. Дараа нь авсан мөнгөнөөсөө тухайн гэр бүлийн торгуулийг төлөөд л ямар ч асуудалгүй ашиг олдог байсан байна.

Өмгөөлөгч Ву Юушуй энэ талаар “Төрийн албан хаагчдад их хэмжээний мөнгө өгч хоёр дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүл маш олон. Энэ төрлийн залилан нь төрийн албан хаагчдын орлогын нэг эх үүсвэр болох тохиолдол цөөнгүй” хэмээн ярьж байна. Түүний нэг үйлчлүүлэгч хоёр дахь хүүхдээ төрүүлэхийн тулд төрийн албан хаагчид мөнгө төлсөн бөгөөд нэгэнт хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа ногдуулах торгууль авлигад өгсөн мөнгөнөөс нь хэд дахин бага байсныг хэдэн жилийн дараа л олж мэджээ. Авлигач түшмэд “Хэдэн зуун мянган юаний торгуультай байдаг” хэмээн мэхэлсэн байсан гэнэ. 

Авлигачдын гарт орсон мөнгөний хэмжээг багцаалах зорилгоор Ву өмгөөлөгч 2012 онд 31 мужийн Гэр бүл төлөвлөлтийн хэлтэст торгуулиас төсөвт төвлөрүүлсэн мөнгөн днгээ мэдэгдэхийг хүссэн захидал хүргүүлжээ. Тэднээс 24 нь хариу ирүүлснийг нэгтгэж үзэхэд 20 тэрбум юань (3.2 тэрбум ам.доллар) болсон байна. Иргэний хэллэгээр бол энэ мөнгийг “Гэдэсний мөнгө” гэж нэрлэж болно. Яагаад гэвэл бүгдийг нь эмэгтэй хүний гэдсээр л олж байгаа шүү дээ” хэмээн Юу өмгөөлөгч ярьж байна.     

 

500 мянган албан хаагч

 

Энэхүү торгуулийг цуглуулах, бодлогын хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Гэр бүл төлөвлөлтийн товчоо БНХАУ-ын муж, хот бүрт байх бөгөөд нийт ажиллагсдын тоо нь 500 мянгад хүрдэг ажээ. Тэдний ажил нь гэр бүл төлөвлөлт гэсэн цэвэрхэн нэртэй ч үнэндээ албадан үр хөндөлт хийлгэх явдал юм. Ву энэ талаар “Би шинэ бодлогын талаар гутранги үзэл илэрхийлмээргүй байна л даа. Гэхдээ, хэдийгээр гэр бүлүүд хоёр дахь хүүхдээ төрүүлэх эрхтэй болсон ч хүчээр үр хөндүүлэх ажил зогсохгүй” хэмээн үзэл бодлоо илэрхийлэв. Товчооны албан хаагчид одоо ч гэсэн орлого төвлөрүүлэх ажлаа хийсээр байгаа. Эмэгтэй хүн хэдэн ч удаа жирэмсэлж болох учраас ажил нь багасахгүй, орон тоо ч хасагдахгүй. Хоёр хүүхэд төрүүлсэн ч хоёулаа залуудаа нас барах магадлал байгаа учраас Ян Чунхайн хувь заяаг давтах хүмүүс үгүй болохгүй. Гунигт дуун эгшиглэсээр л байх болно.  

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Saraana(182.160.4.211) 2017 оны 03 сарын 21

Zaaval hoyulaa uheh albatai yum uu, mongolchuud ch odoo 2 huuhed l turuuldeg bolson. Huuhdiig uhehed zoriulj turuuldeg gej uu

0  |  0
Zochin(27.210.101.42) 2017 оны 03 сарын 20

HEDEN TER BUM HUNIIG ESTOI NEG HYATAD BODLOGOOR EMKH ZAMBARAATAI SAIHAN AMIDRUULAAL HOGJOOL BGAAM DAA.TEGSEN YASAN MGOL 3SAYA GARUI ARD TUMNEE OROND ORUULAAD OORSDOO IDEJ UUGAAD ESTOI DOROMJLOH SHIG BOLJ BNAA .MUUSAIN NOVSHNUUD.

0  |  0
Zochin(27.210.101.42) 2017 оны 03 сарын 20

HEDEN TER BUM HUNIIG ESTOI NEG HYATAD BODLOGOOR EMKH ZAMBARAATAI SAIHAN AMIDRUULAAL HOGJOOL BGAAM DAA.TEGSEN YASAN MGOL 3SAYA GARUI ARD TUMNEE OROND ORUULAAD OORSDOO IDEJ UUGAAD ESTOI DOROMJLOH SHIG BOLJ BNAA .MUUSAIN NOVSHNUUD.

0  |  0
bb(202.179.8.210) 2017 оны 03 сарын 20

Xujaa nariin uilax ni yamar xamaa bnaa

0  |  0
Зочин(202.9.43.59) 2017 оны 03 сарын 20

хужаа нар нэг айл нэг хүүхэд бодлогоороо байсан өөрсдөд чинь өлзийтэй болов уу. муусайн хужаа нар хүн амаа өсөж үржээд байвал та нараас олон улс орон зайгаа барина. Дээр нь хужаа нар газар нутагтаа багтаж дийлэхгүй ус нь хүрэлцэхгүй хатаж үхнэ өвчин тусч үхнэ. хүн амаа хамаагүй их өсгөх нь тийм зөв шийдвэр биш.

0  |  0
Top