Эх орноосоо дайжих хүсэлтэй иргэдийн тоо ихэслээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 20

“Жилд 600 хүн виз мэдүүлдэг байсан бол, одоо өдөрт 600 хүн “дүрвэхийг” хүсч байна”


 

“Монголд амьдрах хүнд боллоо, гадагшаа л гаръя” гэх иргэдийн тоо сүүлийн хэдэн саруудад эрс олширчээ. Анх “Зуучлах товчоо” байгуулагдаж Солонгост ажиллах иргэдийг бүртгэж эхлэх үед жирийн иргэдээс эхлээд эмч багш, төрийн шагналтнууд, гавъяат цолтнууд нь хүртэл олноороо хонон өнжин дугаарлаж бүртгүүлдэг байсан үе эргэн ирэх нь. Ажил эрхэлж байгаа иргэд лизингийн өр, үнэ ханшны өсөлтөд дарлуулж, ажлын байраа орхин Солонгосын виз хүсэхээр дугаарлаж байна. Хоёрхон жилийн өмнө өдөр тутмын сонинд “Солонгос сонин биш болжээ” гэж бичиж байв.

“Жилд нэг дүүргээс 600 хүн бүртгэх ёстой ч тоондоо хүрдэггүй” гэж СБД-ийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Б.Гантуяа ярьж байж. Гэтэл 2016 оны аравдугаар сараас 2017 оны гуравдугаар сарын хооронд нэг өдөрт л 600 хүн виз хүсэх материалаа ирүүлж байгаа аж. Хариуг өдөрт нь өгдөг байсан бол өнөөдрийн ачааллаас үүдэж 15 хоног хүлээлгэдэг болж. Түүнчлэн виз аваад явсан иргэдээс “харлаж” үлдэх нь олширсон байна. Тухайлбал 2016 оны 11, 12-р сард виз авсан хүмүүсээс 500 орчим хүн, энэ оны нэгдүгээр сард 221 хүн хууль буаар оршин суух сонголтыг хийжээ. Ийнхүү Монгол Улс тус улсад хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоог тэргүүлж байна гэдгийг БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдсэн.

Эрх баригчид ОУВС-ын хөтөлбөрт хамрагдсанаар зах зээлд хөрөнгө цутгах боломжтой боллоо гэх маягаар мэдээлж байна. Гэвч НӨАТ, ХАОАТ, нийгийн даатгалын татварыг нэмснээр хөдөлж, хөдөлмөрлөж байгаа иргэдэд ачаалал үүсгэх атлаа ахмадын хишиг, цалинтай ээж гэх мэтийн ажиллах боломжгүй иргэдэд амьжиргаа залгах төдий мөнгө хуваарилсан хэвээр байна. Энэ нь МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлттэй холбоотой учир ийнхүү “додомдож” орхиод, нийгэмд баялаг бүтээж буй давхрагатайгаа “тулж ажиллах” шийдвэрийг гаргаад байгаа юм. Ирэх хаврын чуулганаар төсөвт тодотгол хийснээр дээрх татварын нэмэгдлүүдийг баталгаажуулна. Эдийн засгийг нуруундаа үүрч явдаг хувийн хэвшлийнхэнд, цаашлаад төрд ажиллаж цалингаараа амьдралаа зогоож яваа иргэдэд хамгийн эмзэг тусах нь ойлгомжтой.

Монгол Улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ний 173 хувьтай тэнцэж, бага орлоготой улсуудын өрийн дундажаас 20 дахин өндөр болтлоо өссөн энэ үед төрийн бодлого улстөржихгүй, иргэдээ хамгаалсан ухаалаг шийдэлтэй байх ёстой. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуультай уялдаж, иргэдийн саналыг ямар ч хамаагүй үнээр авахын төлөөх эрх баригчдын улайрлын золиос болох нь тодорхой. Харин сонгуулийн маргаашаас эхлэх гурван жилийн хугацаанд эдийн засгаа аварч иргэдээ эх орондоо амьдрах баталгаатай болгож чадах уу.

 

Э.Бат

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.124.168) 2017 оны 03 сарын 21

Uruvdultei ymdaa eh oron min hezee neg hugjij ard tumen maani hun shig amidartsgaah yum boldoo. Solongost booliin hudulmur erhelj hund chichluulj baij l heden tugrug avch baigaa baih, yag unendee avsan tsalingaasaa iluu zuiliig aldaj bgaa eruul mend, ger bul, hair durlal az jargal geh met.

0  |  0
ЗОЧИН(103.229.123.176) 2017 оны 03 сарын 21

МЭДЭЭЖ Ш ДЭЭ. МОНГОЛД ЗАЛУУЧУУД АМЬДРАХ ЯМАРЧ БОЛОМЖ АЛГА. БҮГДИЙГ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧУУД ХАМСАН. АЖИЛ АЛГА, АЖИЛД ОРООД ЦАЛИН НЬ ХҮРЭХГҮЙ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД НЭГ ДАРГЫН БӨГС ДОЛООХ ХЭРЭГТЭЙ, ЭСВЭЛ ДАРГЫН ТАНИЛ БАЙХ ШААРДЛАГАТАЙ, ЭМЭГТЭЙЧҮҮД ДАРГАД ТААЛАГДДАГ, ТЭДНИЙ ӨВӨР ТЗРИЙД ОРОХ ХЭРЭГТЭЙ, БАНГЫН ДАРАМТАНД АЖИЛЛАНА. ГАДААДАД БОЛ ЁСТОЙ АМАР. АЖЛАА ХИЙЛЭЭ, ЦАЛИНГАА АВЛАА, ЦАЛИН АМЬДРАЛД НЬ ХҮРНЭ. АГААР НЬ ХҮРТЭЛ ЦЭВЭРХЭН.

0  |  0
аа(202.70.36.226) 2017 оны 03 сарын 21

өнгөрсөн оноос хойш манай хамаатан садан, ах дүү нийлсэн 9 хүн явлаа. одоо 2 явах гэж байна. араас нь 1 явна. бүгд хөдөлмөрийн насны залуучууд. энд надаас өөр хэн ч үлдэхгүй нь. би ч гэсэн ажлаасаа гарвал бас л явна. энэ бол нэг талаас эмгэнэл, төр засгийн буруу. монголд үнэхээр амьдрах арга алга. сарын 500 мянган төгрөг хаана ч хүрэхгүй байна.

0  |  0
mn(119.40.98.162) 2017 оны 03 сарын 21

mongolchuud yavsaar solongoschuud hyataduud orosuud irseer ene uls har ayandaa l ertontsiin tamganaas arilah uu undesnii tom bodlogo heden hunees bolood yarigdahaa bolij zovhon mongo togrog zavshih idej uuh hulgai hiih tsolmoh tuhai yarigdsaar uls orondoo jiriin irged ni ugaasaa l amidrah yamarch bolomjgui bolj baidal hedhen jild shaldaa unalaa humuusee zaluus eh orondoo shn amidarmaar bna harin tord garsan boosuudiig l hooj zailuulmaar bna shuu de

0  |  0
зочин(103.229.123.68) 2017 оны 03 сарын 21

Бас мөнгтэй хэсэг нь Солонгос гараад ядуучууд үлдэж байна.

0  |  0
нямаа(202.126.91.89) 2017 оны 03 сарын 21

төр засгийн барьж буй бодлогын үр дүнд залуус эх орноосоо дайжиж байна даа

0  |  0
Ирээдүйгүй(150.129.142.218) 2017 оны 03 сарын 21

Монголчууд өөрсдийн үнэт зүйл, ирээдүй, эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэж, тэмцэж чаддаггүй ёстой үхэр нэрэндээ таарсан хүмүүс шүү. Гадаадад боол болоод л явж байхдаа таарсан хүмүүс. Энд өвөг дээдсээс үлдээсэн баялгийг нь улстөрчид нь цөлмөөд л. Сонгууль болохоор хэдэн төгрөгөөр саналыг нь худалдаж аваад л. Хөгжихгүй ээ. Засаг масгийнх нь байж байгаа царай.

0  |  0
Е(202.179.31.101) 2017 оны 03 сарын 21

Энд алкаш,яшка болох гээгүй бол явсан дээр дээ

0  |  0
Иргэн(202.5.196.34) 2017 оны 03 сарын 21

Хүмүүсээ дайжих биш энэ эрх баригчдаас амьдрал сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэхийг шаардах хэрэгтэй ш дээ.

0  |  0
Top