Б.Болор-Эрдэнэ: Барууны орнуудад дотуур хувцасгүй эсэргүүцлээ илэрхийлж зогсдог

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 20

 Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Сүхбаатарын талбайд гурван эмэгтэй хагас нүцгэн жагсаал хийсэн. Тэд “Оффшорчдыг зайлуул”, “Хулгайлсан хөрөнгөө буцааж өг” гэх утга бүхий лоозон барьж эсэргүүцэл илэрхийлсэн юм. Тэдгээр эмэгтэйчүүд бол хувиараа наймаа эрхэлдэг Б.Болор-Эрдэнэ, С.Жанцандулам, Ч.Алтанзагас нар юмБ.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

-  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр та бүхэн Сүхбаатарын талбайд хагас нүцгэн жагсаал хийлээ. Ингэж жагсаал хийх шалтгаан нь юу байв?

-  Ээжүүд, эмэгтэйчүүд бид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эрхээ хамгаалах бус баяр ёслолын байдалтай, чихэр жимс, цэцэг, дарс шоколад болж баярладаг уламжлал болон тогтсон байна. Эрхээ хамгаалах энэ өдөр баяр ёслол гэхээсээ илүүтэй, нийгэмд болж бүтэхгүй зүйлийг шүүмжилж дуу хоолойгоо өргөе гэж зориглож энэ үйлдлийг хийсэн. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө манай өвөг дээдсүүд, олон баатарлаг эрсийн амь үрэгдсэн. Бидэнд өвлүүлэн үлдээсэн газар шороогоо хамгаалах ёстой. Манай Монголын хэдэн олигарх улс төрчид зөвхөн өөрсдөд нь үлдээсэн эх орон мэтээр аашилж, ард түмнийг үл тоон хууль бусаар хөрөнгөжсөн мөнгөө оффшор бүст байршуулж байгааг бид эсэргүүцсэн. Ирээдүйн үр хүүхдийнхээ төлөө санаа зовж дуу хоолойгоо өргөлөө.

Төр бүх эрх мэдлийг өөртөө авч улс орны бодлогыг хэрэгжүүлдэг. Гэтэл төр үйл ажиллагаандаа хяналт тавьдаг механизм байхгүй болчихсон учраас улсын хөрөнгийг завшдаг, албан тушаалаа урвуулан ашигладаг байдал газар авсан. Ард түмнийхээ дуу хоолойг сонсдоггүй төртэй болжээ. Төрийг ард түмний хяналтад оруулахгүй бол болохоо байсан байна.

Та бүхэнтэй хэр олон хүн үзэл санаагаа нэгтгэж дэмжиж байгаа бэ?

-  Худалдаа эрхлэгчдийн холбоо гэж олонх нь ээжүүд, эмэгтэйчүүдээс бүрдсэн төлөөлөлтэй байгууллага байдаг. Худалдаа наймаа хувиараа эрхэлдэг хүмүүс бий. Энэ холбооны 200 гаруй гишүүн дэмжиж байгаа. Тэдний төлөөлөл болж бид гурав эсэргүүцлээ илэрхийлсэн. Миний хувьд Нарантуул худалдааны төвд наймаа хийдэг. Бидний хувьд худалдаа наймаа эрхэлдэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалах зорилгоор жагсаагүй. Нийт эхчүүд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө ээжүүд баярлах шалтгаан байхгүй гэдэг үүднээс эсэргүүцлээ илэрхийллээ. Манай энэ тэмцлийг бол нийт 10 гаруй хүн зохион байгуулсан. Тэднээс гурав нь эсэргүүцлээ илэрхийлье гэж шийдсэн.

-  Та бүхэн яагаад заавал хагас нүцгэн эсэргүүцлээ илэрхийлсэн юм бэ?

-  Ингэж хагас нүцгэн эсэргүүцлээ илэрхийлэх нь тэмцлийн хурц хэлбэрт тооцогддог. Барууны хөгжиж буй орнуудад хүний эрхийг хамгаалах асуудал дээд цэгтээ хөгжсөн. Зөвхөн ан амьтдаа хамгаалахын төлөө ээжүүд нэгдээд хагас нүцгэн байдалтай жагссан байдаг. Гэтэл манай оронд ямар байгаа билээ. Ан амьтан гэхээсээ өөрсдийгөө яая гэж байна шүү дээ. Тиймээс тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, эсэргүүцэх нь зүйтэй гэж үзсэн. Барууны орнуудад бол дотуур хувцасгүй эсэргүүцлээ илэрхийлж зогсдог юм билээ.

-  Цагдаагийн байгууллага та бүгдийг авч явсан. Торгуул оногдуулсан гэж сонссон?

Цагдаагийнхан бидний авч явахыг оролдсон. Бид эсэргүүцсэн учраас цагдаагийнхан авч явж чадаагүй. Биднийг машиндаа суугаад тараад явсны дараа машинуудын дугаараар удалгүй гэрт хүрч ирж зарим хүмүүсийг маань Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр аваачиж байцаасан. Тэгэхээр нь бид гурав хойноос нь очиж уулзсан. Өөрсдийнхөө эрхийг хамгаалах ёстой юм байна гэж үзээд Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагад хандсан юм. Тус байгууллагын тэргүүн Бат-Ялалт ирж цагдаагийн байгууллагын хүмүүстэй уулзаж, биднийг авч явсан байгаа. Шүүхээс биднийг тус бүр 50 мянган төгрөгөөр торгох шийдвэр гарсан. Эмэгтэйчүүдийн баяраар эрхээ хамгаалахын төлөө дуу хоолойгоо хүргэсний төлөө шүүхийн байгууллага торгосон явдлыг эсэргүүцэж байна. Олон нийтэд, үр хүүхэд дээ зохисгүй зүйл үзүүлж байна гэж буруутгаж торгосон. Гэхдээ бид энэ торгуулийг төлөх шаардлагагүй гэж үзэж байгаа. Хууль шүүхийнхэн мөнгөтэй хүнд нэг өөр, мөнгөгүй бидэнд дээрэнгүй хандсан. Бид тайван байдлаар жагсаал хийсэн. Гэтэл жагсаж байхад биднийг хүч хэрэглэн, нэмэлт хүч дуудаад цагдаа нар тараасан.

Өнөөдөр шударга шүүх, хуулийн байгууллагатай байсан бол бид ингэж өрөнд орж, авлигад и идэгдэхгүй байх байлаа. Хэдхэн улсыг өрөнд оруулсан, хөрөнгө завшсан хүмүүсийн буруугаас болж бид гарах гарцгүй болж байна. Ард түмний нуруун дээр ачааг үүрүүлж байна. Эх орон газар шороогүй боллоо. Уул усыг маань сүйтгэж, баялгыг маань аваад дуусч байна. Хуулийн байгууллага шударга байсан бол ийм байдалд хүрэхгүй байх байлаа. Хэн их авлига авч байна тэр хүн баяжиж байна.

Авлигачид, оффшорчдыг шалгаж, гадаадад нуусан хөрөнгийг нь авчруулах хэрэгтэй

 -      Жагсаал цуглаан зохион байгуулахад зөвшөөрөл хэрэгтэй байдаг. Та бүхэн жагсах зөвшөөрөлтэй байсан уу?

-      Зөвшөөрөл аваагүй. Зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзсэн.  Угаасаа жагсахыг зөвшөөрөхөөргүй байсан юм билээ. Хамгийн гол нь бид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалахын төлөө эсэргүүцсэн болохоос бус өөрсдийнхөө төлөө зогсоогүй. Эрхээ хамгаалах өдөр үг хэлэх, жагсах эрхтэй гэж үзсэн. Төрийн өндөр албан тушаалтнууд биднээс нэг асуудлыг асууж шийддэг билүү. Тийм учраас зөвшөөрөл авах шаардлагагүй. Баяр ёслол, амралтын олон өдөр амрах бидэнд шаардлага алга байна шүү дээ. Хүмүүсийн амьдрал ийм хүнд байгаа үед амраад байх эрх байхгүй.

-  Та бүгдийн цаана өөр хүмүүс бий юу. Ийм жагсаалын ард хэн нэгэн улс төрчид байх нь элбэг байдаг л даа?

-  Эгэл жирийн ээжүүд эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Одоо үед дандаа хэн нэг мөнгөтэй хүний заавраар жагсаал зохион байгуулдаг, эсэргүүцлээ илэрхийлдэг юм байна. Түүн шиг санаж, хардах, эргэлцэх хүмүүс байгаа байх. Тийм зүйл бидэнд байхгүй. Лоозон барьж эсэргүүцлээ илэрхийлэхэд мөнгө гэх зүйл ороогүй. Хөрөнгө мөнгө шаардлагагүй. Үнэхээр тийм байсан бол бид олон эмэгтэйчүүдийг ээжүүдийг уриалаад мөнгө төгрөг өгөөд хэдэн зуугаар нь жагсаж болох байх.

-  Цаашид эсэргүүцэл, тэмцлээ хэрхэн үргэлжлүүлэх вэ?

-  Тэмцлээ цаашид шинжлэх ухаан ч байдлаар үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Хүмүүстэйгээ зөвлөлдөж байна. Бидний эхний тэмцэл бол гаднын 12 Оффшор бүст байгаа Монголын 611 хувь хүн, компанийн мөнгийг Монголд татаж оруулж ирэхийг шаардаж байгаа. Монгол Улсын эдийн засагт оруулах, өрийг барагдуулахад зарцуулах ёстой гэж үзэж байна.

Манай худалдаачид Монголынхоо ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэнэ гэж анхны хэвлэлийн хурлаа хийж байсан. Үүний эхлэл нь энэ тэмцлээс эхлүүлж байна. Бид худалдаа наймаагаа хийгээд өглөөнөөс орой хүртэл ажиллаж ирсэн. Гэтэл амьдрал биш байна. Нийгэм бухимдалтай байна. Хүмүүсийн амьдрал дэндүү ядуу болсон байна. Тийм учраас бид нэгдэж тэмцэх нь зүйтэй гэж шийдсэн. Төр ямар ч хяналтгүй учраас тэр хүмүүс өөрийнхөө дураар авирлаж байгаа. Уул уурхайн баялаг, түүхий эдийг маань зараад дууслаа. Орж ирсэн хөрөнгө мөнгийг нь гадагш нь гаргаад оффшор дансанд хийгээд нууж байна. Бид үүний эсрэг нэгдэх ёстой. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр даргыг оймсыг нь гозолзуулаад л баривчлаад аваад явсан биз дээ. Түүн шигээ одоо энэ авлигачид, оффшорчдыг шалгаж, гадаадад нуусан хөрөнгийг нь авчруулах хэрэгтэй. Авлига, албан тушаалын хэргийг илрүүлэх, хянах тогтолцоог нь сайжруулах хэрэгтэй байна. Жирийн ард түмэн өр ширтэй байх үед маш том хяналт үйлчилдэг. Гэтэл олон тэрбум төгрөгийн зээл авсан, үрэн таран хийсэн албан тушаалтнуудад хууль үйлчилж чадахгүй байна.

 

Т.Амараа 

 

Сэтгэгдэл ( 43 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.70.36.182) 2017 оны 03 сарын 28

энэ мундаг эмэгтэйчүүдийн нөлөөгөөр оффшорчдын эсэг тэмцэл эхэллээ. Эмэгтэйчүүд ямагт зоригтой манлайлагч байх юм. Та нартаа амжилт. ард түмэн бидэнд амжилт

0  |  0
Зочин(202.9.42.135) 2017 оны 03 сарын 25

Ихэнх хүмүүс баяр гэж ойлгож архидаж байхад энэ эмэгтэйчүүд тэмцлийн өдрөөрөө нийгэмд болж бүтэхгүй байгаа юмны төлөө ийм тэмцлийн хэлбэрийг сонгосон байна.Төрөөс ажлын бус өдөр болгож боломж олгоод байхад нийтээрээ нийлж улс оронд болохгүй байгаа зүйлийн төлөө дуу хоолойгоо дээш нь хүргэх ёстойг харуулж өглөө.Харин хүчээр зогсоосныг ойлгохгүй байна.

0  |  0
zochin(150.129.142.11) 2017 оны 03 сарын 23

ene emegteichuud kharvaas setgetsiin evchtei khumuus bna tend emchluulekh kheregtei yum bna.Ardchilal gekheer yaj bolno gesen erguu bodloosoo mongolchuud salakh boloogyi yu

0  |  0
Temka(202.179.23.18) 2017 оны 03 сарын 22

Tur zasgiin hulduu tolgoitnuud jaahan ch gesen tsochroo avsan bailgui.Demjij bga shuu.

0  |  0
Mongol emegtei(112.72.11.102) 2017 оны 03 сарын 22

Ene 3 hen bsan ch yadiin urtei bna uu hudalch bna uu luivarchin bsan chy yadiim ve? Mongolchuudaa bostsgooyo l doo temtsii l de neg negnee 9 shideer helehee tur hyachii temtsii temtsmeer bna hatuu temtsel negent heregtei bolloo

0  |  0
nergui(202.126.91.217) 2017 оны 03 сарын 22

emegteichuudeesee ichih heregtei ene zaluus daichin eh ornoo ur huuhdee gesen setgeltei mundag busguichuud demjij bna ingej temtsej baij l manaid shudraga niigem bii bolno harin ene luiwarchidiin gar hul bolood baigaa tsagdaa shuuhiinhen odoo ur huuhed eh ornoo bodoh boloogui yu ta nariin ur huuhed iim busarmag shudraga bus niigemd amidrah saihanuu uhaartsgaa

0  |  0
Зочин(66.181.188.172) 2017 оны 03 сарын 22

Захиалгат төлбөрт хагас нүцгэлэлт л гэж харагдаж байна даа.

0  |  0
1(202.70.41.102) 2017 оны 03 сарын 22

Гол нь хэдэн төгрөг амалсан түүнийг авхын тулд хагас нүцгэн зогсож байна гэж иргэдэд ойлгогдохоор байгаа юм даа

0  |  0
Offshoriig demjigch(150.129.142.15) 2017 оны 03 сарын 21

Ta nar ch ih ulssun ulsuud bish bna huduunii teneg avgaichuud hiih yumgui mungunii tuluu yahaas ch butsahgui novshnuud.busdiin mungu haana baih ni ta nart hamaagui

0  |  0
зочин(202.179.31.96) 2017 оны 03 сарын 21

ЗӨВ ЗӨВ ЗӨВ... ӨӨРСДИЙНХ НЬ ӨМНӨӨС ЖАГСАЖ БАЙХАД ДАЛДЫН ДАЛДААС ГОНШИГНОГСОД ДАЛД ОРОГ

0  |  0
зочин(112.72.11.110) 2017 оны 03 сарын 21

МОНГОЛД ЭМЭГТЭЙЧҮҮД ХӨДӨЛМӨРЧ ШУДРАГА ДАЙЧИН АМЬДАРЛЫН ТӨЛӨӨ ХАР ХӨЛСӨӨ УРСАГАН ЗҮТГЭДЭГ. МОНГОЛ ЭРЧҮҮД АЖИЛ ХИЙХЭЭСЭЭ ИЛҮҮ ЭНД ТЭНД ОЧИЖ ХОХ НАЙРУУЛЖ АМАР ХЯЛБАР АРГААР БАЯЖИХ ГЭЖ ОРОДДОГ, EР НЬ ЭРЧҮҮДИЙГ ДЭЭШ НЬ АМАРХАН ӨРГӨМЖИЛЧИДӨГ. ТИЙМ БОЛОХООР ЭМЭГТЭЙЧҮҮД ЖАГСАЖ БАЙНА. ЭРЧҮҮД НЬ ХУЛЧИГААД МЭДЭЭГҮЙ ЮМ ШИГ ЯВЖ БАЙГАА.

0  |  0
Зочин А(103.229.122.113) 2017 оны 03 сарын 21

Эд нарын зев шуу дээ!МАН гарууд хамаг муухайга дотроо тас нуух юм. Сухбаатрын батболд, с. Баяр, м.энхболд нарыг намаасаа хеех хэрэгтэй. Сонгульд ялахын тулд эдийн засгийг суйруулсэн. Мен АН ЫН ДАРГА НАР бас хеегдех естой. Алтан хуяг г.м

0  |  0
SARAANA(182.160.4.211) 2017 оны 03 сарын 21

NUTSGELSEN TULDAA L HUMUUSIIN ANHAARLIIG TATAJ CHADLAA. NUTSGEN HUUHNUUD BISH, TER UZEGDEJ DUULDAAGUI HURDTAI AJILLASAN SHUUGCH L ICHIH HEREGTEI. MONGOLIIN HUULIIN UNUUDTPRIIN DUR TURH, NUUR TSARAI L HALIT CH GESEN NUTSGERLEE...

0  |  0
зочин(124.158.109.140) 2017 оны 03 сарын 20

ямар нэг хэлбэрээр тэмцсэн нь зөв ш дээ..1 ч удаа жагсаалд ирж үзээгүй хүмүүс л баахан юм ярих юм...энэ 3-ын тэмцэл Лондонгийн 2 эмэгтэйтэй нийлээд үр дүнгээ үзүүлж, Оффшорчдыг шоронд хийж, мөнгийг нь улс орны дансанд татаж чадасааай..Та нарыгаа дэмжиж байна.!!!

0  |  0
Зочин(66.181.185.203) 2017 оны 03 сарын 20

намын бөгсны алчуур бологсод та нараас ч илүү эх оронч эмэгтэйчүүддээ

0  |  0
м(112.72.11.102) 2017 оны 03 сарын 20

Наад 3 ын чинь нэг нь 100 айлд наймаа хийдэг. Улаан худалч баахан хүнд өртэй луйварчин

0  |  0
Зочин(202.126.89.215) 2017 оны 03 сарын 20

монголд одоо тэгээд ер нь жаахан ч гэсэн ёс жудаг байна уу. хүн алах, янхандах хүний наймаа хар тамхи оффшор сүүлдээ нүцгэлэх юу л болоод байна тэгээд л баруунд ийм байсан тийм байсан гээд л аймаар юм ч болж байна

0  |  0
Зочин(202.126.89.215) 2017 оны 03 сарын 20

нүцгэлэх замаар заавал тэмцлийнхээ утга учрыг алдагдуулах хэрэг байсан юм уу. тэгээд чхууль ёс заншлаа жаахан бодмоор юм.

0  |  0
иргэн(202.126.89.215) 2017 оны 03 сарын 20

хүүхдийг яах вэ Хэдэн багш гар ч хэцүү зүйлтэй учирах нь дээ. тэмцлийн маш олон хэлбэр байдаг байтал нүцгэлээпд хэдэн өөхөлсөн авгайчууд муухайл юм. Нөгөө талаар баруунд ийм хэлбэрээр тэмцэл хийснийг ёстой үзээгүй юм байна.

0  |  0
zochin(202.179.25.49) 2017 оны 03 сарын 20

muusain yumnuud heree medej jagsaj bai mungu chin iluudeed baigaa bol dahiad jags

0  |  0
zochin(202.179.25.49) 2017 оны 03 сарын 20

muusain yumnuud heree medej jagsaj bai mungu chin iluudeed baigaa bol dahiad jags

0  |  0
zochin(202.179.25.49) 2017 оны 03 сарын 20

muusain yumnuud heree medej jagsaj bai mungu chin iluudeed baigaa bol dahiad jags

0  |  0
zochin(202.179.25.49) 2017 оны 03 сарын 20

muusain yumnuud heree medej jagsaj bai mungu chin iluudeed baigaa bol dahiad jags

0  |  0
zochin(202.179.25.49) 2017 оны 03 сарын 20

muusain yumnuud heree medej jagsaj bai mungu chin iluudeed baigaa bol dahiad jags

0  |  0
zochin(202.179.25.49) 2017 оны 03 сарын 20

muusain yumnuud heree medej jagsaj bai mungu chin iluudeed baigaa bol dahiad jags

0  |  0
Зочин(66.181.185.203) 2017 оны 03 сарын 20

Монгол тэмцэл энэ шүү дээ өөр яахын насанд хүрээгүй хүүхдээ харж хандах таны эрх үүрэг энэ хүмүүс таны үр хойчын төлөө өөрсдийгөө золиослож байгааг ухаар та дэмжих үгүй нь таны эрх энэ хүүхнүүд харин ч зоримог бна ийм байдалд хүргэж байгаа төрийн удирдлага буруутай эд нар эрх мэдэл албан тушаалын хойноос тэмүүлэгчид биш шүү дээ дэмжицгээе

0  |  0
иргэн(202.179.25.49) 2017 оны 03 сарын 20

Баасан эгч хаана байна,Нөгөө Уянга яаасан өөрсөндөнө ашиггүй зүйлд хуруугаа ч хөдөлгөх дургүй эх орончидоор яана даа,Сонгууль даан ч хол байна даа

0  |  0
тэмцдэггүй нэгэн(59.153.113.248) 2017 оны 03 сарын 20

Aвилга энэ тэр гэсэн муу муухай бүхэн бага жаахан хүүхдүүд, залуусын чихэнд чимэггүй муухай зүйлсийн хажуугаар нүдэнд нь бас аятай биш зүйл битгий үзүүлээч.Будаа ч будаа ч гэхээр сахалаа будав гэж монгол үг байдагдаа.Тэмцэхдээ ч гэсэн Монгол өнгө төрхтэй байвал үр хойч маань цэгцтэй байх байхаа хүүхнүүд минь.Муу зүйлс их байхийнмаа тэмцэх зөв гэхдээ!!!!

0  |  0
Үхрийн нүдний суулга(43.228.129.144) 2017 оны 03 сарын 20

Үхрийн нүдний суулгац зарна.tel;96667103

0  |  0
Top