Шинэ нисэх онгоцны буудлыг 2018 онд ашиглалтад оруулахаар хойшлуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 20

 Хөшигийн хөндийд баригдаж байгаа шинэ нисэх онгоцны буудлыг хүлээж авах комисс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр хуралдаж, ирэх оны нэгдүгээр сарын 10-нд нисэх буудлыг ашиглалтад оруулахаар болсон юм.

Гэвч Хөшигийн хөндийн нисэх буудлыг улсын комисс хүлээж авч, ашиглалтад оруулах ёстой байсан ч Япончууд хүлээж авахаас татгалзсан юм. Тухайн үед Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, дэд сайд Б.Цогтгэрэл, мөн Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын дарга Л.Бямбасүрэн болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такаока Масато, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд У Сун нар төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж тодорхой хугацаагаар хойшлуулаад байсан.

Энэ хавартаа ашиглалтад орно гэж байсан Хөшигийн хөндий олон улсын нисэх буудлыг 2018 оны тавдугаар сард бүрэн ашиглалтад оруулж  зорчигчид хүлээн авахаар төлөвлөсөн гэх мэдээлэл байна. Ашиглалтад орох хугацааг нэг жилээр хойшлуулсан шалтгаан нь тодорхойгүй байна.

Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (214.13.75.85) 2017 оны 03 сарын 20

ulsyn komiss mani avy geheer avchikhdag bolii geheer bolichdog togloomyn komiss bolokhoo batallaa

0  |  0
Top