Маргааш Д.Сүхбаатарын талбайн ойр орчмын автозамд хөдөлгөөний зохицуулалт хийнэ

2017 оны 03 сарын 21

2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Шинэчлэн батлагдсан “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг Д.Сүхбаатарын талбайд хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдах үеэр талбайн урд талын автомашины зогсоолыг арга хэмжээ дуусах хүртэл түр хугацаанд хаах тул иргэд тээврийн хэрэгслээ Хангарьд ордон, Тусгаар тогтнолын ордон, ДБЭТ, Драмын театр, Спортын төв ордон зэрэг ойр орчмын зогсоолд байршуулах боломжтой юм.

Мөн арга хэмжээний үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хамгаалалт, хөдөлгөөн зохион байгуулалт хийгдэх тул иргэд зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцохыг зөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэл хуу(202.179.23.90) 2017 оны 03 сарын 21

Сухбаатарын талбай гэнэ.

0  |  0
Чингисийн талбай (103.229.120.221) 2017 оны 03 сарын 20

Чингисийн талбай гэж байдаг болохоос Сүхбаатарын талбай гэж байхгүй

0  |  0
Чингисийн талбай (103.229.120.221) 2017 оны 03 сарын 20

Чингисийн талбай гэж байдаг болохоос Сүхбаатарын талбай гэж байхгүй

0  |  0
Top