Казакууд ӨРГӨМӨЛ хүүхдийнхээ төлөө амь нас, алдар нэрээ зориулдаг

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 21

Бvргэд, домбор, Наурызын баяр бол казак тvмний брэнд. Наурызын баяраа тэд гуравдугаар сарын 22-нд буюу єдєр шєнє тэнцэх єдєр тэмдэглэдэг уламжлалтай.  Наурыз нь утгачилбал “Наурас” гэдэг перс үг аж.  Хүмүүс шинэ өдөр, хаврын баяр, нарны баяр гэж утгачлан ярьдаг. Наурызын баярыг тэмдэглээд мянга гаруй жил болжээ. Ислам шашинтай нүүдэлчин орныхон голдуу тэмдэглэдэг баяр юм. Казак түмний ёс заншлын талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 


  • Казакийн заншилд өөр шашинтай, өөр үндэстэнтэй гэрлэхийг цээрлэдэг. Хэрвээ Казак бүсгүй өөр үндэстэй гэрлэвэл ариун бусыг үйлдсэн хэмээн ахан дүү, овог отогтоо нэр хүндгүй болж казах хүн биш хэмээн тооцогдоно. Харин казак залуу өөр үндэстний бүсгүйтэй ханилж, шашин номондоо оруулж чадваас өөрийн үндэстэндээ оруулж байгаа буянт үйл болно.
  • Аксакалын сургамж бол Аллах тэнгэрийн зарлиг мэт байдаг. Аксакала гэдэг нь “цагаан сахал, буянтай буурал” гэсэн үг ажээ. Казакууд өвгөд өтгөс, настан буурлуудаа эрт цагаас өнөөг хүртэл ихэд хүндэтгэсэээр иржээ. Зарим айл хэрэг төвөгт өртөж болзошгүй зан байдал хүмүүжил, сахилга бат сулхан хүүхдээ Аксакалатай уулзуулж сургамжийн үг сонсгон зөв замд оруулдаг уламжлалтай.
  • Бэлэвсэрсэн эцэг эх чухам хэнийх нь гэрт байхаа өөрсдөө сонгоно. Амьдрах арга ухаан мөхөс бэл бэнчин дутмаг, өөрөөр хэлбэл хамгийн ядуу амьдрал дорой хүүхдийнхээ гэрт голдуу амьдардаг. Бусад өөдрөг яваа охид хөвгүүд нь “аав ээжийн хувь” болгож идэж уух, өмсөж зүүхээс өгсүүлээд бүх л зүйлийг үргэлж өгч насан эцэс болтол нь ивээн тэтгэнэ. Иймээс хүүхдүүд аав ээжээ гэртээ байлгах дуртай бөгөөд тэр айл юмаар тасрахгүй элбэг дэлбэг амьдардаг байна.
  • Казак ямар ч айлын хүмүүс (хоноц ч адилхан) хоол идэхийн өмнө ба дараа нь гараа заавал угаадаг заншилтай. Айл бүхэн услаг буюу сувлак, тослог буюу маялак гэсэн усны ба тосны хоёр алчууртай байна. Харин ахмад хүмүүс болон зочны гарт усыг тэр гэрт байгаа хамгийн бага настай нь хийж үйлчилнэ. Казак айлд зочилбол тэд эхлээд аяганд цай хийж барина. Цайг нь уугаад баярласнаа илэрхийлэхийн тулд аяганыхаа амсарыг 5 хуруугаараа таглан тавиарай. Хэрвээ ингэхгүй бол аяганд тань хэдэн ч удаа цай хийж мэднэ.
  •  Казак айлд зочлох хэрэг гарвал нар жаргахаас өмнө очвол, тэр айл зочныг үнэн сэтгэлээсээ ирье гэж манайхыг зорьж ирсэн сайхан сэтгэлтэй зочин гэж үзээд дээд зэргээр хүндэлнэ. Хэрэв нар шингэсний дараа очвол Кангарган конак  (төөрсөн хоноц) гээд арай өөрөөр угтдаг.
  • Казахын ард тvмэнд єєр нэгэн сонин содон заншил бий. Энэ нь бусдаас хvvхэд vрчилж авсан бол тvvнийгээ тєрсєн хvvхдээс илvv сайн асарч хамгаална. Тvvнийхээ тєлєє амь нас, алдар нэрээ зориулна. Хvvхдээ vрчлvvлсэн нь "энэ миний хvvхэд, би тєрvvлсэн юм" гэж хэлэх эрх байхгvй. Єєр хvн танай хvvхэд "єргємєл" гэчих юм бол ихэд гомдон казакын ёс заншил эвдлээ гэж хилэгнэн уурладаг.
  • Казахын настан буурлууд болон хvvхэд багачууд, эмэгтэйчvvдийн дэргэд "ам" гэдэг монгол vгийг хэзээ ч бvv хэлэгтvн. Та энэ vгийг хэлбэл буруу нvдээр харагдан, соёлгvй бvдvvлэг хvнд тооцогдож доромжиллоо гэж байж ч мэднэ. Ам гэдэг нь казакаар эмэгтэй хvний нууц эрхтэнг хэлдэг аж. 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
33(182.160.34.190) 2017 оны 04 сарын 08

засс ариун улсууд болж гэнэ. Адилхан бүдүүлэг нүүдэлчид байж

0  |  0
ADILBAI(202.9.42.98) 2017 оны 03 сарын 21

UHER MONGOLUUDAA GEJ YAJ OODLONDOO UHERNUUDEE

0  |  0
otgoo(202.55.191.76) 2017 оны 03 сарын 21

kazakiin ard tvmen dee bayariin mend devshvvlie vnexeer ajilsag nuxursug xvmvvs shvv manaid baidag mongoljson kazakuud

0  |  0
BBB(103.9.90.130) 2017 оны 03 сарын 21

HEDEN ZUUN JILIIN UMNU TETGEMJ UGDUG BSAN YUM UU. ENE CHIN TSAANA UCHIRTAI UKIMJIKJ IRSEN ZANSHIL. AMIDRAL DEER HARAAD BHAD HUUHED URGUJ NAVSAN HUGSHCHUUL ARAI URT NASLAAD BGAAM SHUU...UNGUTSHUN UURIINHUU SETGEHGUIGEER YARIDAG N UGAASAA MANAID OLON...

0  |  0
Гахай(66.181.187.168) 2017 оны 03 сарын 21

Энэхүү тэнэг, боловсролгүй сэтгүүлч сайтыг бузарлаж дууслаа! Энэ эргүү мал шиг сэтгүүлч гуай казак, казах ба хасаг гэдэг үгсийн ялгааг ёстой гутаах юм!

0  |  0
unen(49.0.213.120) 2017 оны 03 сарын 21

neeree hezee nutag butsah ve ih udaj baina shu uuln irsen giichin butsdag biz de

0  |  0
ХХХ(103.26.194.162) 2017 оны 03 сарын 21

ХАСАГУУД ОДОО НУТАГ БУЦХ БОЛООГҮЙ ЮМ УУ?

0  |  0
zochin(202.21.116.2) 2017 оны 03 сарын 21

tetgemjiin mongo avah gej nastai etseg ehdee huuhdee orguuldeg sh dee. Olgiin hasguudiin 98% tahir dutuu ene ter gesen huuramch barimtaar tetgemj avdag, alban yosnii burtgeld hamgiin yaduu gesen hernee banknii hadgalamj hamgiin ondor aimag shuu dee.

0  |  0
зочин(103.26.194.76) 2017 оны 03 сарын 21

Алив маялакаа явуулаач. 00-н цаас байхнаа ч яахав. Амаа арчия гэтэл л хөөгдөөд гарах нь уу?

0  |  0
Top