Ерөнхий сайдын эерэг мессеж

2017 оны 03 сарын 21

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн захиргааны төв байгууллагын удирдах ажилтнуудтай уулзах үеэрээ хэд хэдэн эерэг мессеж өгөв. Эхнийх нь тэрбээр “Монгол Улс 580 сая долларын хугацаа тулсан өр зээлээ төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн олон улсынхны эргэлзээ тээнэгэлзээн дунд бид анх ажил авсан. Өнөөдөр Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдсэн”-ийг тэрбээр тодотгов. Мөн энэ сард багтааж БНХАУ-ын “Чалько” компанид удтал төлж ирсэн нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулж дуусгахаа амлалаа. Энэ бол мэдээж сайн мэдээ. Саяхныг хүртэл 580 сая долларын өрийг хэрхэхээс хамаарч Монгол Улс дефолт зарлах эсэх нь хөрөнгө оруулагчдын дунд эргэлзээ төрүүлэм байдалтай байв.

Харин Засгийн газраас олон улсын зах зээлд дахин бонд босгох замаар 580 сая долларын зээлийг хаасан юм. Тэгэхэд Засгийн газраас 124 сая долларын захиалгатай бонд гаргасан ч хөрөнгө оруулагчдын зүгээс 3.3 тэрбум долларын санал ирүүлсэн нь олон улсад эерэг дохио болсон байдаг. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сартай зэрэгцэн дефолтын чимээ айлссан Монгол Улс 580 сая долларын өрийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн нь хөрөнгө оруулагчдад ногоон гэрэл асааж чадсан хэрэг. БНХАУ-ын “Чалько” компанид төлөх өрийг ч энэ сард багтаан дуусгавар болгохоор болсон нь монголчуудын хувьд гэрэлтэй, гэгээтэй мэдээ. Ингэснээр Тавантолгойн ордын өрөм нь болох Зүүн Цанхийн нүүрс долоон жилийн дараа Монгол Улсад эргэн ирнэ.

Тэр хэмжээгээрээ Зүүн Цанхиас олборлож борлуулсан нүүрсний ашиг Монгол Улсынхаа төсөвт орно гэсэн үг. Хамгийн гол нь, Тавантолгойн нүүрсийг нэг компаниас хараат бусаар дэлхийн зах зээлд нийлүүлж эхэлнэ. Гагцхүү Тавантолгойн коксжих нүүрсээ хэрхэн дэлхийн зах зээлийн ханшаар борлуулах нь холбогдох яам, агентлагийн шийдвэрлэх хоёрдугаар асуудал. Үүнээс гадна Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн хөтөлбөрийн тухай дурдсан. Тэрбээр “Хэрвээ манай улс дэлхийгээс мөнгө татаж хөгжих нь үнэн л юм бол бид дэлхийн стандарт бүхий төсөв, санхүүгийн дэг журамтай байх ёстой. Ийм стандартыг тогтооход ОУВС-гийн хөтөлбөр, хамтын ажиллагаа тус болно” хэмээн тодотгов. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг хуурч авчраад хөөдөг, хөрөнгийг нь улсад хурааж олон улсад найдваргүй түншид тооцогдсон ангиллаас Монгол Улс ОУВС-ийн батлан даалтаар гарахаар зэхэж буйг онцлоно лээ. Хөтөлбөрт хам­рагд­санаар хадгаламжийн хүүгээс эхлээд шатахуун, нийг­мийн даатгал зэрэг долоон төрлийн татвар нэмэх болзлыг ОУВС-гаас бидэнд тулгаад байгаа. Гэхдээ хөтөлбөрт хам­рагд­сан тохиолдолд хамгийн түрүүнд ард түмэн биш, харин Монголын төр өөрөө бүсээ чан­гална гэдгийг гүйцэтгэх засаг­лалын тэргүүн онцолсон нь зүгээр ч нэг амлалт биш байлаа.

Учир нь, өнөөдрөөс эхлэн төрийн мөнгөөр шинэ тавилга, унаа машин авахгүй байхыг Ерөнхий сайд төр захиргааны төв байгууллагын болон төрийн өмчит компаниудын удирдлагуудад үүрэг болголоо. Дээрээс нь, төрийн томилолтоор гадаадад болон дотоодод онгоцоор зорчих дарга нарыг энгийн суудалд, хамгийн хямд тийзээр зорчиж, татвар төлөгчдийн хөрөнгөөр, ердийн тийзнээс 2-6 дахин өндөр үнэ төлж бизнес ангилалд тухалж явдаг төрийн тансаглалыг тасалбар болгохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад даалгав. Ингэснээр тухайн дарга заавал нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууж явах тохиолдолд үнэ, тарифын зөрүүг өөрөө, хувиасаа төлөөд явахаар болж байна. Мөн төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирлууд байгууллагаа ашигтай ажил­луулж чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өгөхийг анхааруулсан юм. Тэрбээр шат, шатны дарга нарын ачаалал нь бага, ажил нь давхардсан илүү орон тоог хэмнэж, ард түмний орлого нэмэгдэх хүртэл  төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхгүй гэсэн үнэнтэй эвлэрэхээс өөр гарц байхгүйг сануулав. Хамгийн гол нь, нэг нам нь өр тавьдаг, нөгөө нам нь өр дардаг хуучин замаар хол явахгүй гэдгийг тодотгосон нь Ерөнхий сайд өмнөхөө үгүйсгэхгүйгээр урагшаа харж ажиллах итгэлийг төрүүлэв.

Ийнхүү Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төр захир­гааны төв байгууллагын удирдлагуудад санхүүгийн сахилга бат, хариуцлагын талаар хатуухан үүрэг өгчихөөд хөдөө орон нутагт томилолтоор ажиллахаар явлаа. Хэдхэн жилийн өмнөхөн 17 хувийн өсөлтөөрөө дэлхийд гайхагдаж явсан Монгол Улс өдгөө тэрхүү амжилтаа бататгахад дэндүү хол буйг хаа хаанаа хүлээн зөвшөөрч буй. Гэхдээ энэ бүхнийг ОУВС-ийн хөтөлбөрт даатгаад  бүх юм сэргээд, тэндээс бөөн мөнгө гэнэт цутгаад, төсвийн алдагдлыг нөхөөд явна гэвэл эндүүрэл. Харин шар гэрэл асаад унтарч буй эдийн засгаа сэргээхэд, эмнэхэд, эргэлтэд оруулахад дээр дооргүй, дарга цэрэггүй санхүүгийн сахилга баттай байх нь өнөөдөртөө чухал гэдгийг цаг үе нь биднээс хүссэн хүсээгүй шаардаж эхлээд буй. Гагцхүү тэр бүхний эхлэлийг доороосоо биш дээрээсээ эхлэх учиртайг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төр захиргааны удирдлагуудад ийн дайлаа. Гүйцэтгэх засаглалын тэргүүний үүрэг, даалгавар биеллээ олох, Монгол Улс дахин олон улсын тавцанд нүүх нь цаг хугацааны л асуудал юм.

Онцлох эшлэл

 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр 2012 оноос хойш дөрвөн жилийн турш тасалдаж ирсэн төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр даван биеллээ.

 

 Монголчууд бидний цаашид яах вэ, хямра­лаас яаж гарах вэ гэсэн эргэлзээ мухардлын дунд явсан үе дуусгавар болж байна.

 

 Өнөөдөр манай улс мөнгөгүйн зовлондоо баригдан эдийн засгаа сэргээж чадахгүй байгаа бол, анх мөнгөтэйн зовлондоо цатгалдаж одоогийн хямралд хүрсэн нь гашуун үнэн билээ.

 

 Өнөөгийн хямрал эдийн засгаас өөрөөс нь бус, бидний эдийн засагч бус сэтгэлгээнээс үүдсэн хямрал юм. Бид олсноо үрээд, хуваагаад дууссан ба эцэст нь хоосорсон эдийн засаг, улстөржиж талцсан олон түмэн хоёр л үлдсэн.

 

 Монголын ард түмэн шударга нийгэм, хүчтэй төрийг мөнгөнөөс илүүтэй хүсч байгааг би Ерөнхий сайдын хувьд ч, энэ улсын иргэний хувьд ч мэдэрч байна.

 

 Би л Ерөнхий сайдын хувьд, манай танхим ч шинэ замаар хуучин цагийн дуу аялж цааш алхахгүй, явахгүй.

 

 Бид нийтээрээ, нийгмээрээ маргаашийнхаа төлөө өнөөдрөөс зүтгэж эхлэхгүй бол оройтоно.

 

 Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ.  Тийм хүмүүс Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй. Төрд сэтгэлтэй нь үлд, мөнгө олох хүсэлтэй нь яв.

 

 Төрийн албанд өнөөдрөөс эхлээд боловсрол, мэргэжлийн дипломоос гадна чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооц.

 

 Төрийн буулга, төрийн хууль иргэддээ энэ­рэнгүй байх ёстой болохоос хууль зөрчсөн болон хуулиас давсан эрх мэдэл эдэлсэн хувь хүн, үйлдэлд хатуу байх ёстойг санаж ажилла.

 

 Ард түмнээ харин бүсээ чангалах дэглэмд бус, хэрэглээний шинэ сахилга бат, хямгач сэтгэлгээнд суралцаж дадахыг уриалж байна.

 

 Эдийн засгийн хямралыг эв нэгдэл, төр зас­гийн тогтвортой бодлогоор л давна.

 

 Төрд зүтгэж байгаа та бид үйлчлүүлэх гэж ирсэн иргэдээ угтаж, ардчиллыг гутааж, төрийг сульдааж байгаа авлигаас зугтааж явах ёстойг хатуу сануулъя.

С.Гандөл

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(27.123.214.102) 2017 оны 03 сарын 22

Ajiliin amjilt xvsei baharhaj bnaa tsaash ene xvcheere ajilaad baigaarai

0  |  0
Өвгөн(66.181.185.235) 2017 оны 03 сарын 22

580 сая долларыг төлсөн, Чалкогийн өрийг төлж дуусгах нь сайхан мэдээ. Харин одоо төрийн байгууллагын орон тоо, давхардалыг эрс багасгаж, цөөн чадварлаг хүмүүсээр ажлаа хийх хэрэгтэй. МАН, АН төрийн албыг төрлийн алба болгож худалдаж 60 тэрбумыг босгох ажлаа дуусаагүй л бна шүү. Н.Алтанхуяг шиг ах дүүс хамаатан саднаараа баяжихыг зогсоо. С.Баярыг ЭС-аас эгүүлэн татаж, Баярцогт болон бусад офшортонгуудын мөнгийг улсын төсөвт төвлөрүүл.

0  |  0
Өрөө дараагүй шүү дэ(103.229.120.221) 2017 оны 03 сарын 21

АН хийж бүтээдэг нам хийсэн бүтээсэн нь түмний нүдэнд ил харагдаж байгаа харин энэ нөхөр юу хийж бүтээсэн бэ хэлээд заагаад өг дөө МАН-ынхан хулгайлсан мөнгөө л нууцаар буцаагаад өгчихсөн юм биш үү эсвэл нөгөө шүүмжлээд байсан шиг бонд гаргаж зээл авч л мөнгө олсон арга байна ш дээ зээл авахад нэг их ухаан зараад байх ч шаардлагагүй баялагаа барьцаалж зээл авч өөрсдийнхөө тавьсан өрөө төлсөн чинь дахиад өртэй үлдлээ гэсэн үг ер нь өрөө дараагүй хугацаа шилжүүлсэн л байна

0  |  0
Шоудахаа боль(103.229.120.221) 2017 оны 03 сарын 21

Юу ч хийж бүтээгээгүй байж яаж хөгжил ярьж зээлээ төлсөнөө тайлбарламаар юм. АН өдийд зам тавьж хийж бүтээсэнээрээ уралдаж байсан зээл авч болно гагцхүү бүтээж босгоход зарах хэрэгтэй худлаа шоудах хэрэггүй одоо дэд сайдуудаа цомхтгоочээ

0  |  0
ган(103.10.22.37) 2017 оны 03 сарын 21

Олон түмэн дэмжиж байгаа гэж найдаж байна. Харин зоригтой шуурхай шудрага ажилла. Замдаа тааралдсан болгонтой хэрүүл хийлгүй алсыг хараад зоригтой шуурхай урагш зүтгэ. Харин хүний өөрийн гэхгүй шудрага байгаарай. Орчин үе хүчнээс илүү хурдыг үнэлдэг болсон шүү. Мөнгө завшигч авлига авсан нөхдүүдийн нуусан гээсэн мөнгийг хэрхэн оруулж ирж шудрага шүүхийн өмнө зогсоож чадсанаар чинь чамайг үнэлэх болноо. Хичээгээрэй

0  |  0
zochin(202.21.106.130) 2017 оны 03 сарын 21

Ерөнхий сайд маань сайхан мэдээ дуулгаж байгаад баярлалаа.Төр засаг маань хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлж байгаа юм чинь ард бид ч гэсэн арвич хямгач байх нь зүйн хэрэг болно

0  |  0
zochin(202.21.106.130) 2017 оны 03 сарын 21

Dampuural zarlah shahaj baisan Mongol ulsiig maani ood ni tataj ornoos salgaj baigaad bayar hurgey.Harin omno ni idej uusan nohdoos tor mongoo olj abch ulsiig hohirolgui bolgohiig husye..

0  |  0
зочин(202.21.106.130) 2017 оны 03 сарын 21

Ерөнхий сайд маань их буурьтхй.дуугүйхэн хөдөлмөрлөөд л хамаг ажлаа амжуулаад явдаг мундаг хүн шиг байнаХятадад өмнөх засгийн газрын 20$ оор үнэгүй шахуу зарж байсан нүүрсийг 70$ оор зардаг болсноос нь эхлээд эдийн засаг эрүүлжиж өраө төлж эхэлж байна.Бас өмнө нь 5 данстай байсан замбараагүй эдийн засгийг 1 данстай болгож үрэлгэн байдлыг хумьж чадсан нь бас амжилт шүү. Ер нь тэгээд чадваргүй авах идэхийн шуналтай ардчилсан намаар төр бариулж эдийн засгаа доройтуулаад дараа нь Ардын намыг алдааг нь зас гээд яваад байх нь зөь шийдэл биш байх ааТөрийг төрийн ажлын туршлагатай хүмүүсийг сонгоё

0  |  0
МАН-ын бөхчүүд(150.129.142.125) 2017 оны 03 сарын 21

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л ба

0  |  0
Иргэн(182.160.0.202) 2017 оны 03 сарын 21

Ерөнхий сайд юмны эзэн, сумны занги шиг хэлжээ. Хэлсэндээ хүрээрэй, ард олонд энэ үгнүүд чинь маш их таалагдаж байна шүү, ярьцгааж байна

0  |  0
ОФФШЁР МӨНГИЙГ ХУРАА(202.9.40.232) 2017 оны 03 сарын 21

ТА ӨРӨӨ НЭМЖ ӨР ТАВЬЖ БАЙЖ ТӨЛӨХ ХУГАЦААГ НЬ ХОЙШЛУУЛСАН БОЛХООС БИШ ӨРӨӨ ДАРЧИХСАН БИШ ШҮҮ БИД БАЯРЛАХ БОЛООГҮЙ БАЙНА ТӨР БҮСЭЭ ЧАНГАЛНА ГЭЭД БАЙГАА АРД ТҮМНЭЭС АВАХ ЭДИЙН ЗАСГИЙН ТАТВАРАА НЭМЭЭД ЦАЛИН ХӨЛСИЙГ ТЭТГЭВЭРИЙГ НЭМЭЭГҮЙ ӨДӨР ИРЭХ ТУСАМ ЮМНЫ ҮНЭ БАРААНЫ ҮНЭ ӨСӨЖ ДОЛЛАРЫН ХАНШ ДЭЭШЭЭ НИСЭЖ БАЙНА ТӨГРӨГ УНАСААР ИЙМ БАЙХАД АРД ТҮМЭН БҮСЭЭ ЧАНГАЛАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ТӨР ЯМАР ЮМНЫ БҮСЭЭ ЧАНГАЛАХ ВЭ ДЭ НЭМЖ ӨР ТАВЬХААС ӨӨР ЮМ АЛГА ЯДАЖ ХЭДЭН ОФФШЁРЧДЫНХАА ЛУЙВАРЫН МӨНГИЙГ ХУРААГААД АВЧИХ ТИЙМ ЧАДВАР ТА НАРТ АЛГА, ТЭД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙГ ГАДНЫХАНД НАЙР ТАВЬЖ ӨГСӨНИЙ ШАГНАЛД АВСАН МӨНГӨ.

0  |  0
Сэтгэгдэл (202.21.120.126) 2017 оны 03 сарын 21

Үе үеийн Ерөнхий сайд нараас Ж.Эрдэнэбат сайдаас ийм үг сонсох сайхан байна шүү. Мэргэжлийн хүн аргагүй л өөр юм аа.

0  |  0
zochin(43.242.242.82) 2017 оны 03 сарын 21

zob sain bna bayr hurgie

0  |  0
Top