Шатсан автобус нь орж ирээд нэг жил ч болоогүй тээврийн хэрэгсэл байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 21

Баруун-Салаа, Халдвартын чиглэлд үйлчилж байсан УБГ-3671 улсын дугаартай автобус өглөөний 9.36 цагт Сансарын тунелийн зүүн талд шатсан хэрэг гарсан билээ.


 

Энэ талаар Нийслэлийн тээврийн газраас дэлгэрэнгүй  мэдээлэл хийлээ. 

"Шатсан автобусанд 6-7 хүн зорчиж явсан бөгөөд ямар нэгэн байдлаар гэмтсэн, угаартсан хүн байхгүй" гэдгийг  нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар хэлэв. 

 Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга дэд хурандаа Н.Нямхорлоо “Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд баруун салаа чиглэлийн автобусанд гал гарч байна" гэсэн дуудлага манайд  ирсэн. Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн  очиход тухайн автобус хүмүүсээ бүрэн буулгасан, хөдөлгүүрийн хойд хэсэг болон бүхээгийн хэсэгрүү гал түймэр тархсан байдалтай байсан" гэв. 

Галын шалтгааныг 14 хоногийн хугацаанд гаргах аж.  "Урьдчилсан байдлаар хөдөлгүүрийн хэсгээс гал түймэр тархсан байх магадлалтай" гэсэн шалтгааныг тэд тавьж байна. Шатсан автобус нь өнгөрсөн оны тавдугаар сард манай улсад импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэл байжээ.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top