Сайхан мэдээ: Шүүх танхимд хүүхэд эх барьж авчээ

2017 оны 03 сарын 21

ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд яаралтай тусламж хэрэгтэй болсон жирэмсэн эмэгтэйн хүүхдийг шүүгчийн туслах эмэгтэй эх барьж авчээ.

Тодруулбал, шүүх хуралд иргэний үүргийнхээ дагуу иргэдийн төлөөлөгчөөр оролцож байсан Б.Чимгээ гэх эмэгтэй өвдөлт өгөхөд шүүгчийн туслах Б.Солонго эх барьж авсан байна. Ийнхүү шүүхийн байранд 3.2 кг жинтэй хүү эсэн мэнд мэндэллээ. 

Сонирхуулахад тухайн эмэгтэйн дөрөв дэх төрөлт байсан байна.

Одоогоор эх, хүүхдийн бие сайн бөгөөд эмнэлэгт хүргэжээ.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top