Шатсан автобусны талаар мэдээлэл хийлээ

2017 оны 03 сарын 21

Өнөөдөр 09:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо Сансарын тунель орчимд Ч41 буюу Баруунсалаа-Халдвартын чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобус шатсан хэрэг гарсан. Автобус 2007 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн Монгол Улсад 2016 оны тавдугаар сард импортоор орж ирсэн “НЧБ” ХХК-ийн эзэмшлийн автобус байжээ.

Гал гарсан гэх дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 010 дугаар ангийн бие бүрэлдэхүүн яаралтай очиж галыг бүрэн унтраасан байна. Автобусанд 6-7 зорчигч үйлчлүүлж байсан. Гэмтсэн, бэртсэн, угаартсан хүн байхгүй аж.

Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар “Автобаазуудад өглөө бүр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж гаргадаг шалгах механикууд байдаг. Автобусны гэрэл дохио, өнгө үзэмж зэргийг шалган гаргадаг. Далд цахилгааны асуудлыг тэр бүрчлэн шалгах боломж байдаггүй. Гал гарсан шалтгаан болон хохиролын хэмжээ 14 хоногийн дараа гарна. Тэр үед дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно” хэмээлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Н.Нямхорлоо “Дуудлагын дагуу аврах гал унтраах ангийнхан очиход зорчигчдийг бүрэн буулгасан байсан. Гал мотор буюу хөдөлгүүрийн хэсгээс гарч тархсан байсан. 20 минутын дотор галыг бүрэн унтраасан” хэмээсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzz(103.10.21.69) 2017 оны 03 сарын 21

20 bish 30 minut bolj baij untarsan sh dee. hal untraah angi irehgui ter hoorond gal ulam ihseed bsan sh dee.

0  |  0
зочин(122.201.24.230) 2017 оны 03 сарын 21

Ер нь хуучин машин автобус хилээр оруулахыг бүр зогсоохоо больё гэхэд замбраагүй , оруулдагийг багасгавал яасан юм. Ялангуяа буруу талдаа жолооны хүрдтэй хуучин машиныг...

0  |  0
aa(59.153.112.68) 2017 оны 03 сарын 21

сүртэй ш дээ.нэг муу ямби төмөр шатаа л биз

0  |  0
мм(207.244.77.175) 2017 оны 03 сарын 21

2007 гэж худлаа 1997 оных л байгаа даа.

0  |  0
Top