Унжуургатай болгоны УУДАГ баяр биш ээ!!!

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 22

Тун саяхан "Цэргийн баяр" болж өнгөрсөн. Энэхүү баяраар эрэгтэй хүн бүр баярлах ёстой юу, үгүй юу гэх яриа жил бүрийн хаврын энэ үед яригддаг. Гэвч Мартын-8 шиг эр хүнд тусгайлан зориулсан баяр байдаггүй тул энэ өдөр бүгд л баярладаг. Цэргийн баярын тухай сошл орчинд тун идэвхтэй байдаг жүжигчин О.Амгаланбаатар сэтгэгдлээ илэрхийлжээ. Түүний юу гэж бичсэнийг бүрэн эхээр нь хүргэе. 

УНЖУУРГАТАЙ БОЛГОНЫ УУДАГ БАЯР БИШЭЭ!!!!!!

"3 сарын 8"- Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ баярын гол утга нь сайхан Монгол эмэгтэй гэдгээ санаж сэрэх л юм шиг санагддагийн. Ээжүүддээ, эмэгтэйчүүддээ баярлаж талархсанаа чин сэтгэлээсээ илэрхийлнэ. Үүний хариуд эх хүн, эмэгтэй хүн бас ийм хүндтэй үүрэгтэй гэдгээ ухамсарлана, улам хичээнэ.., Ирээдүйд ээжүүд болох охидуудад ч энэ баяр даган дуурайллыг дагуулна. Ээж шигээ л ийм хүн болнодоо гэх..,Эсвэл ийм л хүн болохгүй юмшүү гэх...

Тэрэн шиг тэмтрээд үзэхэд тэр доороо юмтай хүмүүст ч гэсэн 3 сарын 18 бол эр хүншүү гэх итгэлийг олж авах ааваасаа, ахаасаа, өвөөгөөсөө, өвөг дээдсээсээ, алга дарам газрынх нь төлөө амиа зольсон эр цэргүүдээсээ үлгэрлэх, эр хүн байхын үндэс суурийн зах зухаас олж мэдрэх ОНЦ ач холбогдолтой баяр байх учиртай аж.

Гэтэл нэг муу унжуургатай төрцөндөө ухаан жолоогүй эрдэж миний баяр гээд л утгыг нь ч ойлголгүй ууцгаах нь элбэг. Эхлээд бас цэрэгт яваагүй нь ичээд байдаг байсымаа.

Тэгсэн байхгүй "шаардлага гарвал буу бариад эх орноо хамгаалахад бэлэн байдаг" нтр гэсэн үг гараадахсан ёстой нэг шоронгоос суллагдсан нөхрийн эрх чөлөөний мэдрэмж шиг шогийн юм болж хувирна биздээ. Бидний үе бол нэгэнтээ дүүрсээн. Нэг тийм хоёр нийгмийн завсар эцэг эх нь ч, төр засаг нь ч анхаараагүй бодлого гэх олигтой юмгүй, зөнгөөрөө зөрүүд бух шиг өсчихсөн улс. Одоо гарч ирэх үеийг л ондоо бодолтой, цэгцтэй системээр хүмүүжүүлмээр байгаа юм.

Японы Самурайн түүх бол бидний эртний эцэг өвгөдийн түүхтэй харьцуулахад их ямххан соёл, ядмагхан түүх.

Гэвч өнөөдрийг хүртэл эр хүний бахархал болгон өвлүүлэн үлдээж чадсан нь хариуцсан ажлаа цалгардуулбал амиа эр хүний ёсоор бүрэлгэдэг хатуу ч гэмээр үйлээс нь харагддаг. Энэ дэг жаяг, ёс уламжлал, өвөг дээдсийнхээ захиасыг өв уламжлуулах үндэсний бодлого л манайд дутаад байнашүүдээ. Эцэг нь хүүгийнхээ ухаанд нь багаас нь захиас хийж, их задраад байвал ширүүн үг, ширэн бүсний амтыг хааяа мэдрүүлдэг байх нь тэр гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрхээс тэс ондоо юм.

Энхийн энэ цагт хүн бүр цэрэгт явах шаардлагагүй, туйлшралын ойлголтоор цэрэгт явсан нь эр яваагүй нь гомо, эсвэл хүүхэн болгочих гэсэн хандлага ч байх шиг. За энэ бол элийрэл байхшүү. Харин эр хүн шиг эр хүн байж гэр орноо айлын дайтай авч явах, алсын бодолдоо энэ 3 сая хүн амаа аль нэг улсад уусан шингээчихгүйн тулд өөрөөсөө өмөрч тасарсан үр хүүхдэдээ үндэсний соёл, өвөг дээдсийн генээ хадгалж явах хатуу захиасыг ухаанд нь уяж өгөх зэрэг том том стратегийн бодол тээх хэрэгтэйлдээ.

Үүнийг чинь л төрийнхөө төлөө оготно боож ч билүү нисэж ч билүү үхэхийн шалтгаан гээд байгаа юм шүү дээ.

Тэгэж гэмээнэ л гэрийн ноён нуруу, төрийн багана гэгдэх өнөөх айхтар том тодорхойлолтоо(эр хүний) өөр дээрээ өмчилж авах эрх үүсэх байх. Энэ л дэг жаяг ёс уламжлал өвөг дээдсийнхээ захиасыг баяраараа өвлүүлэн уламжлуулах "үндэсний хэмжээний" бодлого, үзэл баримтлал л дутаад байгаам шиг санагддаг.

96 жилийн өмнө Монголын малчин, адуучин, лам гээд энгийн иргэдээс бүрдсэн 400 гаруй цэрэг Хятадын байнгын бэлтгэлтэй морьт цэргийн 25-р дивизийг Хиагтаас хөөн гаргаж эх орондоо тусгаар тогтнол, элгэн түмэндээ хэдэн зуун жил мөрөөдсөн эзэн байх эрхийг авчирч байжээ. Энэ бол 3 сарын 18-ны өдөр!!! 
3 сарын 18 эрчүүдийн баяр байх учиртай. Үүргээ ухамсарлах үнэт зүйлээ эрхэмлэх жилдээ тохиох ганц өдөр... Бүстэй төрсөн хүүхдэдээ бүтэн нэрээ өргөж явахын учрыг, эр хүн хэмээхийн мөн чанарыг, эцэг өвгөдийн бахархам түүхийг энэ өдөр эргэн нэг сануулаарай.., Учрыг нь ухсан унжуургатнууддаа баярын мэнд хүргэе!!!

Amgaa Hero

www.zindaa.mn

Top