16 дугаар сургуулийн 11а ангийнхан дүүргийн Засаг даргад ил захидал ирүүллээ

2017 оны 03 сарын 22

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 16 дугаар сургуулийн захирал О.Пүрэвжаргал, 11а ангийн сурагч Б.Хэрлэнзаяа нарыг хүлээн авч уулзлаа.

Сурагч Б.Хэрлэнзаяа ангийнхныхаа дүүргийн Засаг даргад хандаж бичсэн ил захидлыг, аз жаргалын цэцгийн хамт дурсгал болгон гардуулж ажлын амжилт хүсэв.  

Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга хэлэхдээ “2015 оны 9 дүгээр сарын 18-нд Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн тухай дурсамж хичээлийг заасан нь Б.Хэрлэнзаяагийн анги байж таарчээ. Энэ үеэр би, танай ангийг тохижуулахад хувийн зүгээс дэмжлэг үзүүлнэ гэж хүүхдүүдэд амлалт өгсөн юм. Өнөөдөр 11а ангийнхан надад илгээсэн захидалдаа ангид нь хэрэгтэй байгаа проекторыг авч өгөх боломж байна уу гэсэн хүсэлт ирүүлсэн байна. Тийм учраас би амлалтаа биелүүлж, хүүхдүүдийнхээ хүсэлтээр проекторыг нь авч өгнө. Гэхдээ төрийн байгууллага гэдэг төсөв, төлөвлөгөөтэй байдаг учир би хувийн зүгээс ирээдүй болсон хүүхдүүдийнхээ сурах орчинд хөрөнгө оруулалт хийнэ” гэдгийг тодотголоо. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
X(153.215.102.57) 2017 оны 03 сарын 22

16 surguuliin zahirliig bagsh nartaiga hundetgelt haritsahiig husch bn . ul hundetgesen ul tooson zainaas haritsdgaa zasah heregtei !!

0  |  0
Top