Бразил улс Монголоос санаа авч, “Эх орны хишиг” тараасан нь амжилттай хэрэгжив

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 22

Бразил улсад 2011 оноос “Эх орны хишиг”-тэй төстэй ядуусыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Засгийн газар төслийг анх хэрэгжүүлж эхлэхэд “Бэлэн мөнгө тараалаа” хэмээн ихэд шүүмжлэл дагуулж байсан бөгөөд тухайн үед сайн хэрэгжүүлж байгаа улсын жишээ гэдгээр Монголыг нэрлэдэг байжээ. Харин энэ төсөл нь Монголд нуран унаж, Бразилд одоо ч амжилттай хэрэгжсээр байгаа юм байна. Түүгээр ч зогсохгүй, олон улсын хэмжээнд Бразилийн нэрийг өсгөх хүчин зүйл болж хувирчээ. Тэдний туршлагыг судлахаар Бразилд долоо хоногт хоёр удаа гадны төлөөлөгч туршлага судлахаар ирдэг бөгөөд ядуурлын эсрэг авсан төлөвлөгөөний тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн хүсэлт тавьдаг аж. 

Бразилийн дундаж гэр бүлийн нэг гишүүн сард 30 еврогийн орлоготой байдаг гэнэ. 2010 оны эдийн засгийн хямралаар 16.2 сая бразилчууд ядуусын эгнээнд шилжсэн нь хөтөлбөр хэрэгжүүлэх шалтгаан болсон юм. “Өрх гэрт үзүүлэх дэмжлэг” нэртэй энэхүү төслийн хүрээнд өрх бүрийн хүүхэд, 16-18 хүртэлх насны залуучууд болон жирэмсэн эхчүүдэд 125 хүртэлх еврог олгодог юм байна. Бразилын Засгийн газар үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0.46 хувийг өрх гэрийг дэмжих сандаа зарцуулдаг бөгөөд жилд 8-10 тэрбум евро төсөвлөдөг аж. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
doov(66.181.177.137) 2017 оны 03 сарын 22

Mongogui niigemd ger bulees gaduur hartsaa ugui

0  |  0
jolm(66.181.177.137) 2017 оны 03 сарын 22

Rorot hunii ajliig bulaahaar Helen mongo taraah n zuv

0  |  0
баатар(202.21.96.18) 2017 оны 03 сарын 22

Монгол эх орны хишгийг эрх баригчид нь цусалчихаад зээлээр амсан мөнгөө ”эх орны хишиг” нэрээр тараадаг учраас дампуулагүй яахав

0  |  0
лхагва(202.179.26.210) 2017 оны 03 сарын 22

тороос тvмэн олонд элдэв хишиг тараана гэдэг нь наад талаас нь харвал их л огоомор оглог харин цаад талаас нь харвал тосвийн монгийг тарааж талыг нь зувчуулдаг маш балиар их зальтай луйвар олон тvмэнд долоолгох тодий амсуулаад ихэнхийг нь ханагрууд хармаалчихдаг юм

0  |  0
gana(202.72.245.165) 2017 оны 03 сарын 22

manai nasnii hishig bol bur ch teneg bodlogo shu de,orond ni ajliin bair bii bolgoh ni 1000% ur duntei gedgiig medehgui l maanagtah yum da MAN

0  |  0
mongol(103.10.20.34) 2017 оны 03 сарын 22

Belen Mungu uguhud bas sanaa oloh ysotoi yum u

0  |  0
Top