Баянхонгорын чиглэлд зам хаагджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 22

 Баянхонгор аймагт их хэмжээний цас орж буйн улмаас гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй байгаа талаар Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ. Иймд өнөөдөр хуваарийн дагуу Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын чиглэлд ажил үйлчилгээнд гарах байсан долоон тээврийн хэрэгслийн 107 зорчигчийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар болсон байна.

Цаг агаар, байгалийн үзэгдлээс шалтгаалан Нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласнаар ашиг олох зорилго бүхий хувиараа тээвэр эрхлэгчид өндөр үнээр зорчигч тээвэрлэх, иргэд баталгаагүй, бүрэн бус тээврийн хэрэгслээр орон нутгийг зорих эрсдэлтэй үйлчилгээ ихэсдэг тул онцын шаардлагагүй бол дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг албаныхан зөвлөлөө.

Авто тээврийн үндэсний төв 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top