Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ

2017 оны 03 сарын 23

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгийн  нутгаар их цас орно.  Маргааш өдөр Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговийн нутгаар цасан шуурга шуурна.    

2017.03.23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.  

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр  14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн.  

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, бусад нутгаар  9-14 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна.  

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.  

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Дорноговийн нутгаар 3-8 градус ,бусад нутгаар 0-5 градус дулаан байна.    

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.    

2017 оны 03 дугаар сарын 24-нөөс 03 дугаар сарын 28-ныг хүртэлх   цаг агаарын урьдчилсан төлөв     

24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, говийн аймгуудын зарим газраар, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 24-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө  2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top