Болзооныхоо үеэр хулгай хийдэг бүсгүй баривчлагджээ

2017 оны 03 сарын 23

АНУ-д баривчлагдсан орос бүсгүй Виктория Насырова хулгайн гурван хэрэгт сэжиглэгдээд байгаа тухай Нью-Йорк хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна. “Луйварчин бүсгүй интернетээр дамжуулж эрчүүдтэй танилцаад, болзооныхоо үеэр тэднийг мэдээгүй байхад нь ууж буй зүйл рүү нь мансууруулах бодис хийгээд хамаг эд зүйлсийг нь аваад зугтдаг байсан” гэж цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Боб Бойс хэллээ хэмээн NBC мэдээлжээ.

Түүний өгүүлснээр, уг эмэгтэй одоогоор гурван хулгайн хэрэгт холбогдоод байгаа бөгөөд өөр бас нэг бүсгүйн эд зүйлсийг хулгайлсан хэрэгт мөн сэжиглэгдээд байгаа гэжээ. Иймд түүний хохирогчдын тоо нэмэгдэх магадлалтай байгаа тухай Бойс онцлон дурдсан байна. 

 

""

 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top