“Хоёр дахь хүүхэд” хэд наслах вэ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 23

Өмнөд хөршийн 33 мужийн иргэдийн эрүүл мэндийн байдал, эдийн засгийн боломж гэх зэрэг боломжит бүх үзүүлэлтүүдийг нэгтгэж хийсэн судалгааны дүнг Lancet сэтгүүл тун сонирхолтой байдлаар нийтэлжээ. Урд хөршид 2013 онд төрсөн хүүхэд дунджаар 76 насална. Тэгвэл 1990 онд төрсөн хүүхэд дунджаар 68 наслах ч аль мужид төрснөөсөө хамаараад тэнгэр, газар шиг ялгаатай амьдрах аж. Судалгааны багийнхан БНХАУ-ын 33 муж тус бүрт 1990 онд төрсөн хүүхдийн наслах боломжийг гаргаад, түүнийгээ дэлхийн улс орнуудын дундаж наслалттай харьцуулжээ. Судалгааны дүнд БНХАУ-ын аль муж илүү өндөр хөгжилтэй, аль нь тааруу вэ гэдгээс гадна эрх баригчид ямар үндэстэнд анхаарал хандуулдаг, ямрыг нь үл тоодог вэ гэсэн асуултын хариу ч дам гараад ирэх шиг болов.

Түвдийн автономит мужид 1990 онд төрсөн хүн 56 наслах боломжтой. Өөрөөр хэлбэл, Африкийн хамгийн ядуу буурай орнуудын жишгээр наслах бол 2013 онд төрсөн хүүхэд 70 буюу Европын хөгжил буурай орнуудын нэг Молдавын одоогийн үзүүлэлттэй дүйж очно гэж үзсэн байна. Шанхайд энэ жил төрсөн хүүхэд дунджаар 83 насалж, одоогийн Швейцарь улсын дундаж наслалттай ойртож очих юм байна.

 

С.Төгөлдөр

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top