Заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан болно

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 23

 Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сарын 26-ны ням гарагт улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдааныг зохион байгуулна. Энэ барилдаан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг.

Мөн Монголын үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийн дагуу  бямба гарагт сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг зохион байгуулах ажээ.  

Т.Түвшин  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top