Үерийн далан, сувгийг эвдэж үйлчилгээ эрхэлж буй газруудын үйл ажиллагааг зогсоолоо

2017 оны 03 сарын 23

Улаанбаатар хотыг хаврын шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, санал дүгнэлт гаргах замаар эрсдэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж, үерийн хамгаалалтын далан суваг болон хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байсан автозасвар угаалгын газар, Хоёрдагч түүхий эд хүлээн авах цэг, Тос тосолгооны материал худалдаалах цэгүүдийн үйл ажиллагааг зогсоож , хамгаалалтын зурвасыг чөлөөлөх , орчны хог хаягдлыг цэвэрлэх мэдэгдэл өгч, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллалаа. Уг ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Дэнжийн мянга, 32-ын тойрог, 7-н буудал орчимд үерийн усны далан сувгийн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байсан автозасвар үйлчилгээ, хийн гагнуур, ТҮЦ зэрэг 7 газарт мэдэгдэл хүргүүлж, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг дүүрэг, хорооны Засаг дарга, Газрын алба, Геодези, Усны барилга байгууламж, ОНӨУҮГ-т үүрэг өгч хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

 

 

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top