Фото зурагнаас сэтгэлийн хөдөлгөөнийг тодорхойлох программ бүтээжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 23

“Microsoft” компани фото зурагнаас нь хүний сэтгэлийн хөдөлгөөнийг илрүүлж оношлох шинэ программ бүтээжээ. Хүн баярлах, гуниглах, айх гэх мэтээр сэтгэл зүйн янз бүрийн байдалд орохдоо нүүрээ хувиргадаг. Шинэ программ нь энэхүү хөдөлгөөнийг маш нарийн боловсруулж, тоон хэлбэрт шилжүүлснээр таныг зураг авахуулах үедээ сэтгэлзүйн ямар байдалтай байсныг тогтоох юм. Project Oxford цахим хуудсанд тавигдаад байгаа энэ программ одоохондоо алдаа заах магадлалтай ч сайжруулснаар энэ сул тал арилна гэж найдаж байгаа аж.

Project Oxford мөн хүний насыг фото зурагнаас нь илрүүлж оношлох программ тавигдсан байна. Компани уг үйлчилгээнд суурилсан how-old.net. цахим хаягийг нээжээ.

 

С.Төгөлдөр 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uu za(66.87.80.31) 2017 оны 04 сарын 02

Interesting

0  |  0
Top