Агаар, хөрсний бохирдлыг бууруулахад 9.9 их наяд төгрөг зарцуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 24

 Засгийн газраас “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо 2025 он хүртэлх хугацаанд агаар орчны бохирдлыг бууруулахад 9.9 наяд их төгрөг шаардлагатай  гэж тооцоолжээ. 

Хөтөлбөрийн хүрээнд хот төлөвлөлтийг боловсронгуй болгож, дэд бүтцийн байгууламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, орон нутгийг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн төвлөрлийг сааруулах замаар агаар орчны бохирдлыг бууруулах 60 үйл ажиллагааг 2017-2025 онд хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Үүнд, Улаанбаатар хотод байгаа 228 халаалтын зуухыг буулгаж, төвлөрсөн шугамд холбоход 92 тэрбум төгрөг зарцуулах, Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг байгуулах дэд бүтцийн ажилд 220 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна.  

Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top