УИХ-ын даргад Хүний эрхийн 16 дахь илтгэлийг гардуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 24

 УИХ-ын дарга М.Энхболдод "Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл"-ийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, болон тус комиссын гишүүд өнөөдөр өргөн барина.

Хүний эрхийн тухай илтгэлд хүний үндсэн эрх чөлөө, эрүү шүүлтээс ангид байх тухай, цагдан хоригдож буй этгээдийн эрхийн асуудал,  хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настны эрхийг хамгаалах чиглэлээр санал боловсруулсан байна. Хүний эрхийн Үндэсний Комиссын энэхүү саналыг УИХ хэлэлцэж, хууль санаачлах бодлого чиглэлдээ тусгадаг байна.

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top