Тэрбумтнууд заавал “ХАЧИН АРАНШИН”-тай хүмүүс байдаг

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 24

Өгөөмөрүүд

-Жоан Роулинг зөвхөн зохиол бүтээлийн орлогоороо тэрбумтан болж чадсан цорын ганц хүн болсон ч хөрөнгийнхөө ихэнхийг буяны үйлсэд зарцуулснаар тэрбумтнуудын жагсаалтаас хасагджээ.


-Тэрбумтан Чак Фини өөрийн 6.5 тэрбум ам.долларын хөрөнгөнийхөө 99 хувийг их, дээд сургуульд орох боломжгүй авьяаслаг сурагчдыг дэмжихэд зориулан хандивлажээ. Түүний хөрөнгө одоо хоёр сая ам.доллараар хэмжигдэж байна. Хожим Б.Гейтс, У.Баффет, Л.Эллисон нарын алдартнууд хөрөнгөнийхөө 90 гаруй хувийг буяны үйлсэд зарцуулахаа зарласан ч “Нас барснаас хойш” гэсэн тайлбартайгаар гэрээслэлдээ л бичицгээсэн байдаг.



 Харамчийнхан

-Геттигийн гэр бүл чухам энэ нэрэнд яг зохицох улс аж. Тэрбумтан Пол Гетти гэмт этгээдүүд ач хүүг нь хулгайлж, 17 сая ам.доллар төлөхийг шаардахад татагалзжээ. Тэрбээр “Манай ач хүү мөнгө олохын тулд өөрөө, өөрийгөө хулгайлсан байх” гэж хэлсэн гэдэг. Харин гурван сарын дараа ач хүүгийнхээ чихийг шуудангаар хүлээж авсныхаа дараа гурван саяыг л төлөхийг зөвшөөрч, яг төлбөр хийхдээ 2.2 саяыг л өгч байжээ. Бас болоогүй, тэр мөнгөнийхөө 800 мянгыг нь хүүгээсээ жилийн дөрвөн хувийн хүүтэй зээлсэн гэж байгаа.

 


Гаж этгээдүүд

-Харилцаа холбооны салбараас төрсөн тэрбумтан Генри Николас гэрийнхээ доод давхарт секс оромж болгон ашиглаж байгаад баригдаж булайгаа чирсэн. Тэрээр хар тамхи хадгалсан хэрэгт буруутгагдсан юм. Өөрөө марихуан их татдаг учир хувийн онгоцны нисгэгч нь ухаанаа алдчихгүйн тулд хийн баг зүүж явдаг байжээ.


 

Таагдашгүй оньсгууд

-Тэрбумтан Ховард Хьюз гэрийнх нь хажууханд байх казиногийн неон гэрлээс болж шөнө унтаж чаддаггүй байсан учир худалдаж аваад бүх гэрлүүдийг нь авч хаясан гэдэг.

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд буй Доналд Трамп өөрийг нь “Саятан” гэж бичсэн сэтгүүлчийг доромжилсон гэж үзэн шүүхэд өгч байв. 


 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
i(188.166.77.140) 2017 оны 03 сарын 24

ene terbumtaniin egneend neg orchih yumsan. tegvel hamgiin turuun ooriinhoo uls orniig hogjuulehiin toloo zuil hiine, \m/

0  |  0
Top